Эрчүүд улстөрийн ертөнцөд “дайралт-хамгаалалт” гэсэн хүрээнд харилцаагаа тогтоодог бол энэ ертөнцөд эмэгтэйчүүд орж ирэхээр харилцааг арай өөрөөр буюу яриа хэлэлцээ хийх, хамтран ажиллах илүү их боломж гарч ирдэг.
Улстөрд эрчүүд, эмэгтэйчүүд өөр өөр хэлээр ярьдаг. Эрчүүдийн хувьд логик, үндэслэл, техник, эдийн засгийн олон нэр томъёо гэсэн албан ёсны хэл ашиглаж, мэдрэмжээ илэрхийлсэн үг дутдаг. Улстөрийн хэл, хүнд суртлын хэл бол засаглалын хэлний төрөл бөгөөд эдгээр үг бидний ухамсарт хүрэлгүйгээр хажуугаар өнгөрөх нь элбэг.
Эмэгтэйчүүд эрчүүдийн ердийн ярианы эргэлт, улс төрийн уламжлалт соёлыг амьдралыг туршлага, хүсэл, зорилгоо тусгасан хэлийг бий болгосноор солих / баяжуулах хэрэгтэй гэж үздэг. Улс төрд эмэгтэйлэг сэтгэлгээ, эмэгтэйлэг зарчим зайлшгүй шаардлагатай байдаг.
Улс төрд уламжлалын дагуу удирдагч авторитаризмаараа ялгардаг. Гэвч энэ нь эмэгтэй хүнд тохирох загвар биш. Тэд бусадтай харилцаж, сонсож чаддаг, мэдрэмжээ чухал гэж үнэлдэг, эв зүйгээ олдог, үр дүнд тэмүүлдэг гэх мэт байгалийн чанараа ашиглах нь илүү.