Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.07.06/
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Долоодугаар сарын 5-нд нийт 334 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Шинжилгээг задалж хэлбэл, Токио Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 262 хүний шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 26, тандалтын зорилгоор цуглуулсан долоон сорьц, ХӨСҮТ-д тусгааарлагдсан 5 хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 32 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 3 хүний шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Монгол Улсад онош батлагдсан 220 тохиолдол байгаагаас 188 тохиолдол нь эдгэрсэн. ХӨСҮТ-д одоогоор 32 хүн эмчилгээ, хяналтад байна. Тэдний биеийн байдлыг үнэлбэл 30 нь хөнгөн, 2 нь хүндэвтэр байна. Эмчилгээнд чихрийн шижин өвчтэй нэг хүн, 6, 12 настай хоёр хүүхэд, 1 жирэмсэн эмэгтэй эмчилгээ хийлгэж байна.
Өнөөдөр гурван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байна. 22 настай эрэгтэй 48 хоног эмчлэгдэж гарсан. 36 настай эрэгтэй 37 хоног эмчлэгдсэн. Мөн 51 насттай эмэгтэй 21 хоног эмчлэгдэж дараагийн шатлал руу шилжлээ.
Ажиглах байранд тусгаарлагдсан байсан жирэмсэн эмэгтэй ХӨСҮТ-д амаржиж охинтой боллоо. Өчигдөр Алтанбулагийн боомтоор 134 хүн орж ирсэн тэднийг Дархан-Уул аймагт тусгаарласан” гэв.