Япон Улсаас иргэдээ татан авах тусгай үүргийн онгоц хөөрлөө

2020-07-04 12:431min0
Image___MIAT_Mongolian_Airlines_737_MAX_8.5c6eb36fc68fd

Япон Улсаас иргэдээ авчрах МИАТ компанийн тусгай үүргийн онгоц хөөрлөө. Тус нислэгээр бага насны хүүхэдтэй 94, жирэмсэн болон асран хамгаалагчтай 23, өндөр настан 65, эрүүл мэндийн шалтгаантай 28, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай (санхүүгийн боломжгүй, ар гэрийн гачигдалтай, богино хугацааны визтэй) 53, нийт 263 хүн ирнэ.

Онгоц 19.00 цагт Буянт-Ухаад газардах хуваарьтай байна. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон Тайж, World Mongolia, Вэнзоу буудалд тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй