УОК-ын шийдвэрийн дагуу сүм хийд, шашны байгууллагын үйл ажиллагааг шат дараатайгаар нээх болсонтой холбогдуулан Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэллээ.
“УОК-оос олон нийтийн газар, сүм хийд шашны байгууллагууд тэргүүтэй газруудын үйл ажиллагааг үе шаттай нээх болсон шийдвэрийг үндэслэн Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд үйл ажиллагаагаа нээлттэй явуулах боломж бүрдлээ.
Долоодугаар сарын 1-нээс эхлэн үйл ажиллагаагаа хэвийн явуулах горимд шилжүүлсэн. Цаашид Гандантэгчэнлин хийд болон бусад шашны үйл ажиллагаа хэвийн явагдах болно” хэмээн МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд мэдээлсэн.
Тэрээр “Гандантэгчэнлин хийд уламжлалыг таслахгүй байх үүднээс дотооддоо байнга үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Одоо хөл хорио цуцлагдсанаар иргэд сүсэгтэн олныг урьдын адилаар хүлээн авч, буян хураах, сайн үйлс үйлдэх, хүрээ хийддээ мөргөх боломж нөхцөлийг бүрдүүлнэ” гэв.
Гандантэгчэнлин хийдийн захиргаа долоодугаар сарын 2-ны өдөр хуралдаж, дараах шийдвэрийг гаргасан бөгөөд “Батцагаан” Цогчэн дуганд гол үйл ажиллагаа явагдах аж.
Өөрөөр хэлбэл, 2020 оны 7 сарын 4-9-ний хооронд 09:00-17:00 цаг хүртэл сүсэгтэн олонд цагаан сарын уншлага номыг хийнэ. Ингэхдээ, “Батцагаан” Цогчэн дуганы үүдний танхимын баруун, зүүн хоёр жигүүрт сүсэгтэн олны айлтгал хүсэл бүгдийг хүлээж авна. “Батцагаан” Цогчэн дуганы дээд танхимд гол номоо хурна. Доод танхимын баруун зүүн жигүүрт сүсэгтэн олны айлтгал ном хурна.
Иргэдийг хүлээн авахдаа мэдээж хэрэг улсын онцгой комиссоос тавьсан шаардлагын дагуу, гар ариутгагч зэргийг бэлдэн зохион байгуулах тул иргэд маань амны хаалттайгаа ирэхийг санууллаа. Мөн “Батцагаан” Цогчэн дуганд ирсэн иргэдээ хаашаа яаж явах хөтөч гаргасан байх тул иргэд шаардлагатай зүйлсээ асуух боломжтой юм байна.
2 comments
коронагийн үед эмнэлэгт аппарат авч өгдөг ч юм уу хэдэн ядарсан өвчтэй хүний зардлыг даагаад авчирч буян болдоггүй юм уу гэж бодохийн өөр ямар нэгэн буяны үйлс хийвэл хүн бүхэн талархах юм бишүү
Таний таалал биелэлэй олждэй тэгвэл Гандан Христийхэнийг бодвол эрүүл мэндийн салбарт нин шаардлагтай тоног төхөөрөмж хүлээлгэж өгсөн энэ ганц энэ өдөр л ийм зүйл хийж байгаа хэрэг биш Буддистуудын тогтмол хийдэг ажилуудын нэг жишэй.Тэгээдэч таний шаардлагаар Гандан ингэх ёстой тэгэх ёстой тэгж ажилна гэсэн юм байхгүй.Санааг чилээсэн нэг ч гэсэн зүйлийг Гандан нимгэлж өгж байгаад та Гандан хийдэд талархах хэрэгтэй тэрнээс янз үзэж байгаам шиг сэтгэдэл битгий бичээд бай.