Бразилийн Петрополис хотод нэгэн баар хөл хорионы үеэр “Амьтны дэлгүүр” гэсэн хаягтайгаар нууцаар ажиллаж байжээ. Цагдаа нар хууль зөрчигчид болон бааранд байсан 16 хүнийг баривчилсан байна. Баар амьтны дэлгүүрийн агуулахад үйл ажиллагаа явуулж, үйлчлүүлэгчдээр тасардаггүй байсан гэнэ.
Цагдаагийн ажилтнууд энэ дэлгүүрийн дотор нэг ч амьтан байхгүй, мөн байрнаас чанга дуу чимээ гарч байгаад сэжиглэж нэвтэрсэн байна. Арын хаалгаар нь дайрч орсон тэд хөл хорионы журам зөрчиж байсан хүмүүсийг саатуулжээ. Бааранд байсан хүмүүс бүгд амны хаалтгүйгээс гадна зай барих дэглэм баримтлаагүй байна.
Дэлгүүрийг хааж, эздийг нь торгожээ.
mignews.com.ua