Д.Нямхүү: Дөрвөн хүн эдгэрсэн бол тусгаарлалтад байсан эмэгтэй амаржиж хүүтэй боллоо

2020-07-04 11:291min0
2222

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.07.04/

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Өчигдөр нийт 557 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Сөүлээс ирсэн 428 хүнээс мөн л халдвар илрээгүй. Өчигдөр нэг бие давхар эмэгтэйг ХӨСҮТ-д эх барьж авлаа. Хүү төрсөн баяртай мэдээг дуулгая.

Дөрвөн хүн тусгаарлалтаас гарлаа. Манай улсад бүртгэгдсэн тохиолдол нийт 220 байна. Үүнээс 183 хүн эдгэрсэн. 37 хүн үргэлжлүүлэн эмчлүүлж байна. 6 хүний бие хүндэвтэр байгаа” гэх мэдээллийг өглөө.

Манай улсад 2661 хүн тусгаарлалтад байна. 1-5 насны 108 хүүхэд, жирэмсэн 43, архаг өвчтэй 293 хүн байгаа. ЦТЭ-т 88 хүн эмчлүүлж байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй