Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.07.03/
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Д.Амбасэлмаа: Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан хотын нэг лабораторид нийт 194 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.
“АНУ-аас ирсэн 25, Сэлэнгэд тусгаарлагдсан тав, Орхон, Хэнтий аймагт сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан тус бүр нэг, Замын-Үүдэд тусгаарлагдсан 108, ХӨСҮТ-ийн тусгаарлалтад орсон гурван хүнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй.
Харин өнөөдөр эдгэрч гарсан хоёр хүний нэг нь тавдугаар сарын 28-ны өдөр Алтанбулгийн боомтоор ирсэн оюутан бөгөөд 36 хоног эмчлэгдээд эдгэрлээ. Нөгөө хүн нь Орос жолооч бөгөөд 16 хоног эмчлүүлээд эдгэрчээ. Эдгэрсэн хоёр хүнийг дараагийн шатны сувилалд шилжүүлжээ.
Батлагдсан тохиолдол болон тусгаарлагдсан иргэдтэй ажиллаж буй эмнэлгийн ажилчдад коронавирусний шинжилгээ хийж байна. Үүнээс Цэргийн төв эмнэлгийн 100 гаруй, Цэргийн төв эмнэлэг болон бусад газарт ажиллаж буй 200 резидентэд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Өнгөрсөн хугацаанд нийт 388 гаруй эмнэлгийн ажилчдад коронавирусний шинжилгээ хийгээд байна.