П.Цагаан: Н. Алтанхуяг 7.8 тэрбум төгрөг, 10 хувийн хувьцаа шантаажилсан, өгөөгүй учраас УИХ-ын индэр ашиглан гүтгэж байна

Норовын Алтанхуягт Эрдэнэтчүүдийг хуураад ч гэсэн УИХ-ын гишүүн болсонд юутай ч баяр хүргэе.

Чи өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчныг ашиглаж миний нэр төрд халдаж, намайг гутаахыг олон удаа оролдож байсан ч би идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадаг гэдэгчлэн дуугүй байлаа. Харин өчигдөр УИХ-ын индрийг ашиглаж нэр төрд бүдүүлгээр халдсаныг харин тэвчихгүйгээ мэдэгдэж байна.

Нэгэн зүйл. Шинэ Ерөнхий сайдаа дөрөөнд нь сүү өргөн томилдог бэлгэ дэмбэрэлтэй чуулганы өдөр Монгол төрийн индрээс баялаг бүтээж яваа иргэн рүүгээ атаа хорслоор дайрч чалчсанд чинь гүнээ харамсаж байна. Алтанхуяг аа, ямар дуусдаггүй хонзогнол, бас шунал вэ. Гудамжны чавганц уу, чи.

Монгол бол төртэй, засагтай, хуультай, ёс дэгтэй, иргэдээ хууль зөрчиж, хулгай хийвэл шийтгэдэг, тэмцдэг, засдаг улс аа. Чи намайг Элбэгдоржтой нийлж овоолго хулгайлж, ашиглаж байгаа мэтээр худал ярьсаар ирсэн. Энэ хоёр хүн бизнесийн ямар ч холбоогүй гэдгийг чи мэдсэн ч шуналынхаа төлөө мэдээгүй царайлж, гүтгэж яваа. Чи намайг овоолго хулгайлж, ашиглаагүй гэдгийг анхнаас нь мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч гүтгэсээр буйг учир мэдэх хүмүүс бүгд аль хэдийнээ мэдэх болсон. Өнгөрсөн хугацаанд хууль хяналтын байгууллагынхан манай үйлдвэрийг шалгаад ямар ч хууль зөрчөөгүй гэдгийг тогтоосон. Ах дүү та хоёрын гүтгэлэг, матаасын “буянаар” би сүүлийн 20 жилийн амьдралаа “цусаа шинжлүүлэх” хүртэл шалгуулж, нэр цэвэр гэдгээ баталсан.

Ер нь хүний нэр төрд халдаж, хууль хяналтын байгууллагынхнаар чулуу хөөлгөж, үргүй зардал чирэгдэл хохирол учруулсан Алтанхуяг мэтийн хүмүүсээр хохирлыг нь барагдуулдаг хуультай болмоор байна гэдгийг шинээр сонгогдсон УИХ-ын эрхэм гишүүдэд энэ далимд хэлье.

Алтанхуяг ахынхаа бутач хүүхэд Цэвэгжав гэгчтэй нийлж, миний нэр төрд халдан хууль хяналтынхныг мөн ч их чирэгдүүлж байна даа. Яг үнэнийг хэлэхэд Цэвэгжав гэгч автын инженер манай үйлдвэрт хөдөлмөрийн гэрээгээр 1 жил 2 сар ажиллаж байгаад сайн дураараа халагдаж, Н.Алтанхуяг ахынхаа татаасаар Эрдэнэс Тавантолгойн дэд захирлаар 4 жил ажилласан этгээд. Манай компани гадаадаас авсан бизнесийн зээлээ төлөөд дууссаны маргаашнаас Алтанхуяг дүүтэйгээ хамсан авд гарсан гэж хэлж болно.

Тэрбээр 7.8 тэрбум төгрөг, 10 хувь өг гэж нэхэх болсон. Ийм хүний шантаажилснаар хувьцаа өгвөл шударга болж, хулгай хийгээгүй болох уу. Дэндүү эндүүрч байна. Ичиж амьдраач. Намайг “хулгайлсан” гэчхээд надаас мөнгө нэхэж байгааг юу гэж ойлгох вэ.

Нэгэн зүйл. Алтанхуяг чи Ерөнхий сайд байхдаа манай үйлдвэрийг хаягдал овоолгыг эдийн засгийн эргэлтэд оруулж, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бизнесийн ийм сайн жишгийг төр засаг дэмжих болно гэж хэлж байснаа мартаагүй л байх ёстой. Манай компани чам шиг төрийн сангаас нэг ч төгрөг авалгүй, хулгай хийж, худлаа ярилгүй, өндөр хүүтэй арилжааны зээл авч, 100 хувь эрсдэл үүрч, Эрдэнэтийн балансаас хасагдсан байсан, хаягдал овоолгыг түшиглэн гидрометаллургийн үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлж, таван жилийн дотор Эрдэнэт хотод 230 хүнийг ажлын байраар хангаж, дотоодын 806 ханган нийлүүлэгч компанитай хамтран ажиллаж, улсын төсөвт 200-аад тэрбум, Эрдэнэт үйлдвэрт 15 тэрбум төгрөг төлөөд байна.

Манай үйлдвэрийн болон Эрдэнэт үйлдвэрийн ажилчид жилийн 30 хувийн баталгаат ашигтай, улирал бүр ногдол ашиг авдаг давуу эрхийн хувьцаа эзэмшиж байгаа. Ингэж хаягдал ашиглаж баялаг бүтээгээд татвар төлж, ажилчдадаа баталгаатай хувьцаа эзэмшүүлж байгаа компанийг Монголоос олоод ир дээ.

Ерөнхий сайд байсан хүн хувьцаа, татвар, ногдол ашиг гэсэн эдийн засгийн энгийн ойлголтгүй гэдгээ олон түмэнд харуулж байгаад өмнөөс чинь ичих юм. Чамайг олон жил дэмжиж байсандаа гутарч байна. Харамсаж байна.

Нэгэн зүйл. Алтанхуяг аа, хоншоортой юм бол халз мэтгэлцье. Бүрэн эрхээсээ түдгэлзчих. Тэгээд би зэсийн үйлдвэрээ, чи жуулчны бааз, чацарганы үйлдвэрээ нэгэн зэрэг ажлын хэсэг, мэрржлийн хяналт, хэвлэл мэдээллийнхэнд үзүүлж, шалгуулья. Намайг гүтгээд байхаар хүмүүс надад чиний тухай зөндөө мэдээлэл өгдөг болсон. Тэр бүгдийг яримааргүй байна.

Увс аймгийн Засаг дарга Увс аймагтаа чацарганы үйлдвэр барьж өгөөч гэсэн хүсэлт тавихад аймагт биш өөртөө барьсан гэж гомдоллохыг би сонссон. За яахав, өөртөө барьж болно л доо. Гэтэл хүнсний үйлдвэрээ Улаанбаатарын хамгийн их радиацитай цэгт, улсын онцгой обьект болох цахилгаан станцын хашаан дотор хэний зөвшөөрлөөр, яаж барьснаа шалгуул. Өөрөө физикийн багш бил үү?

Мөн нийслэлчүүдийн ундны усны ундрага, хүүхэд багачуудын туулж, сэлдэг Туул голын бэлчир дунд хэний зөвшөөрлөөр жуулчны бааз барьснаа бас шалгуул. Туул голыг баас шээс, нус цэрээр бохирдуулж, нийтийн эрүүл мэндэд учруулсан хохирлыг төлж барагдуулбал шудрага бус уу.

Хүн эвдэрснийхээ хэрээр сэтгэдэг гэдэг Орос ардын зүйр үг байдаг. Агаарын бохирдлыг бууруулах гэж төр засаг хичээж байхад чи түүхий нүүрсний панз хийж, хууль зөрчсөн хэргээр хэчнээн хүнийг хөлдөө чирж хохироосныг бүгд мэднэ. Чи Ерөнхий сайд байхдаа л Зэс эрдэнийн хувь компанийг ажиллуулна гээд хөөрцөглөөд байсан. Хаана байна? Эднийд ч овоолго өгсөн. Задгай амлах, ажил хийх хоёр тун өөр шүү.

УИХ-ын сонгууль болж, шинэ парламент бүрдлээ. Боловсролтой, мэдлэгтэй залуучууд олонтой УИХ байгуулагдлаа гэж харж байна. Алтанхуяг аа, чи өөрийнхөө бааз, үйлдвэрийг шинэ гишүүдэд үзүүл. Тэгээд манай үйлдвэрийг ч үзүүл. Хэн нь юу хийснийг зүгээр л ойлгох болно.

Нэгэн зүйл. Миний амь, амьдралын зарчим бол үнэн, зөв амьдрах. Үнэнийг туг болгож явах сургаальтай удам судартай хүний хүүхэд, би. Хаана ч хэлнэ. Хүнийг битгий өөртэйгөө адилхан бод. Ерөнхий сайд байсан хүн шиг бай. Чиний хэлээд байгаа шиг хахаж цадталаа идсэн юм надад байхгүй. Би бусдын, нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж ирсэн, одоо ч ажиллаж байгаа. Намайг үнэний бурхан хамгаалж байдаг. Байгаль орчинд ээлтэй, орчин үеийн өндөр технологиор ногоон зэс үйлдвэрлэж, гарсан ашгаар нь Монголдоо анхны нунтаг металлын үйлдвэр барьж байна. Монголдоо анхны, хөлдөө каньки углаж үзсэн хүн бүрийн Мөрөөдөл биелэх мөсөн өргөө ордон барьж байна. Улс орон ингэж байж хөгждөг юм. Над шиг, манай гэр бүлийнхэн шиг бүтээлч хүмүүс улс орны хөгжлийг урагшлуулдаг юм. Тийм хүмүүсийг адлах биш, дэмждэг төр засагтай улс хөгждөг юм. Чи мэдэхгүй ч бусад хүмүүс мэднэ.

Манай үйлдвэрийн ашиглаж байгаа овоолго бол исэлдсэн, ядуу агуулгатай, Эрдэнэт үйлдвэрийн технологид тохирохгүй учраас Эрдэнэт үйлдвэрийн балансаас хасагдсан байсан овоолго маань хэвийн ажиллаж байна.

Ерөнхий сайд байсан, одоо УИХ-ын гишүүн болсон хүн төрийн ариун индрийг ашиглан хувийн өчүүхэн эрх ашгийн төлөө иргэдийг худал мэдээллээр төөрөгдүүлж байгаа зэрэг бусармаг үйлдлийг чинь шалгуулахаар УИХ-ын Ёс зүйн хороонд хандах болно. Мөн миний болон компанийн бизнесийн нэр хүндэд халдсан хэргээр хуулийн байгууллагад хандаж, шалгуулна.

Пунцагийн Цагаан
2020-07-02

35 thoughts on “П.Цагаан: Н. Алтанхуяг 7.8 тэрбум төгрөг, 10 хувийн хувьцаа шантаажилсан, өгөөгүй учраас УИХ-ын индэр ашиглан гүтгэж байна

  1. ZOCHIN... 2020-07-03 12:34 at 12:34

    TSAGAAN GEDEG HUN CHIN TSAGAAN BISH HAR HUN BOLSONOO HULEEN ZOVSHOOR, YAVDAGT GAZARTAA HURDAN OCHOOROI NOGOO HAM AKHTAIGAA……

    Хариулах
    1. Жадаа 2020-07-04 09:01 at 09:01

      Цагаан элбэгээ 2 ч эвгүй хүмүүс байхаа

      Хариулах
    2. Энхээ 2020-07-05 01:14 at 01:14

      Энэ Цагаан гэдэг хүнийг сайн шалгах хэрэгтэй.Элбэгдоржийг ёрөнхийлэгч байхад их ойр ажиллаж байсан дээрн ямар мөнгөөр улсын юмыг өөрийн болгоод авгайдаа өгдөг бна?!Хамгийн их зальтай айхтар хүн бна!АТГ шалгаад өгөөч!

      Хариулах
  2. уншигч 2020-07-03 15:26 at 15:26

    АН ын акулууд алалцаж л байна уу

    Хариулах
  3. molom 2020-07-03 23:17 at 23:17

    Tsagaan min bolij uz.erdenetiinhen yaj amidraad tanai ger bul yaj amidraad bn .chinii hudal ugend hen ch itgehgui Altanhuyag bol ta nariin buh luivariig meddeg hun dee.shorondoo hurdan ochooroi.

    Хариулах
    1. Tcagaaniig eserguutcegch 2020-07-04 03:46 at 03:46

      Saihan heljee

      Хариулах
  4. Зочин 2020-07-03 23:22 at 23:22

    Нэрээ хүртэл сольсон хуурамч этгээд. Маш өндөр өсөлттэй байсан эдийн засаг энэ хүний гараар ороод бүрэн дампуурч дууссаныг сонгогчид ямар амархан мартав аа.

    Хариулах
    1. Tcagaaniig eserguutcegch 2020-07-04 03:48 at 03:48

      Chi odoo yu ve Toon dodor useg tuuj yavna gedeg shig… Zail daa troll guai

      Хариулах
    2. Нэргүй 2020-07-04 09:42 at 09:42

      Элбэгээ та 2 сайн юум хийсэн гэж бодохгүйл бна та 2 Агийг энэ асуудлаас болж нүүрсний хэрэг гаргаж ирсэн юумбишүү

      Хариулах
  5. Инженер 2020-07-04 02:04 at 02:04

    Цагаан гуай яагаад энэ үйлдвэрийг ашиглах болсонд л хамаг асуудал байгаа юм. Ашиггүй, бага агуулгатай, исэлдсэн гээд л олон тайлбар тавьсан байна. Угаасаа ийм хүдрийг ашиглах талаар хөгжлийн бодлогод нь явж байсан, үйлдвэр нь өөрсдөө ашиглаж эхлэх талаар төлөвлөгөө байж л байсан. Америк хөрөнгө оруулагч нар тодорчихсон, бүтээн байгуулалт эхлэх гээд хэлцэл явагдаж байхад Элбэгдорж гэж бирд гарч ирээд л хамаг юмыг нь, төслийг нь булаасан шүү дээ. Эркин гээд казак хүн энэ төслийг эхлүүлж байсан, тэгээд Эбид булаалгасан гээд л яриад явдаг ш дээ.

    Хариулах
  6. hun 2020-07-04 03:10 at 03:10

    tsagaan shunalaa bolij uz, ekbegdoj chamtai ene hulgaig tsug hiisen biz dee, hiisen, tanai avgai prokuror uchraas huuliin haragdah baidliin hureend tarvagan huniig haragdahgui bolgoj dungusun uu, dungusun! chi hurelbaatariig hajuudaa bailgaj baigaad uildveree bosgoj avaad huuj yavuulsan uu, yavuulsan.hun shig bai, hulgaich nar aa, tanai ger bul hulgaich ger bul!!

    Хариулах
  7. Нэргүй 2020-07-04 05:01 at 05:01

    Хэрэггүй, хаягдал ашиглаж болохыг түрүүлж харж чадаагүйдээ л бухимддаж атаархаад байнаа даа энэ хүмүүс. Ухаж улсаа зарж баяжигсдын дэргэд түрүүлж сэтгэж бүтээж яваа юм байна гэж ойлгодог шүү энэ овоолгоны компаныг.

    Хариулах
  8. Нэргүй 2020-07-04 06:08 at 06:08

    Чам шиг новшийг бодвол Алтанхуяг шудрага хүн.

    Хариулах
  9. Зочин 2020-07-04 06:20 at 06:20

    За Цагаанаа больж үз. Наад овоолго чинь төрийн өмч. Эрдэнэтийн хөрөнгө. Өгөөжийг нь улс орон даяараа хүртэх ёстой. 30-хан хүн сайхан байгаа гэж гайхулахаа боль. Элбэгдоржтонууд Эрдэнэтийн 49%-ийг хулгайлж чадсан юм чинь нэг овоолго хулгайлаад чамайг урдаа бариад, өөрөө ард нь нуугдах бол наад захын хэрэг. Элбэгдоржтой чинь хамт цаазаар авна гэвэл л чи үнэнээ өчиж, өмдөндөө тавьна. Цаазын ялгүй улс гэж сайрхаад байсан чинь өөрсдийхөө хүзүүг бодсон хэрэг. Эрдэнэтийн технологийн биш хүдэрт чинь ядуу исэлдсэн хүдэр ч орно, баян нь ч орно. Ком өнгийн харандаа хусчаад би зөвхөн балын харандаа авсан. Миний зурсан зургийг хараарай чи. Би чамаас гоё зурдаг байхад чи хүнийг ганц муу балын харандаагаар болж ингэхгүй шүү гэх маягийн юм бичжээ цагаан гуай. Цагаан гуай та бүр цайрсан хулгайч юм.

    Хариулах
  10. зочин 2020-07-04 09:25 at 09:25

    Алтанхуяг маань Монголд хэрэгтэй хүн шүү. Хүмүүс л итгэлийг нь алдаж нэрийг нь харлуулах юм их хийсэн.

    Хариулах
  11. Нэргүй 2020-07-04 13:02 at 13:02

    Би энэ хоёр хүнтэй ямар нэгэн холбоо байхгүй гэдгээ хэльэ. Гэхдээ надад санаа зовоож бгаа юмаа хэльэ гэж бодлоо. Би жирийн нэгэн төсвийн ажилтан. Одоо эдийн засаг хямарсан үед надад цалинг минь цагтаа, бүтэн өгөөсөй л гэж бодож сууна. Надтай адил санаа зовж бгаа олон төсвийнхэн бгаа байх. Монгол улс өрөө төлж эхлэнэ. Өр төлөх, мөнгө хэмнэх нэрийдлээр мань мэт ажилтныхаа цалинг танах вий гэж зовниж л бна шүү. Багш, эмч, бусад төсвийн ажилтнуудын цалинг хэн улсад бүрдүүлдэгийн энэ хэдэн тасралтгүй татвар төлж бгаа үйлдвэрүүд шүүдээ. Ер нь монгол хүн үйлдвэржилтыг хөгжүүлээд явахад юун буруу гэж. Баялаг бүтээдэг Монгол эзэнтэй үйлдвэр монголд хир олон бгаа билээ. бид нар бас хөрсөндөө буух л хэрэгтэй. Үйлдвэр нь ашиг орлоготой ажиллаад ирэхээр хувь хүртэнэ гэх бүүр болохгүй бол хууль шүүхээр дарамтлаад байж болзошгүй л юм. Энэ их олон баричвчилгааны цаана ямар дарамт шахалт явж бгаа юм билээ бүүмэд шүү дээ. Одоо ч ИХ гишүүд асангууд нь хоригдож л бна. Би ажлаа хийж яваа төсвийн л ажилтан, гэр бүлээ тэжээж л яваа нэгэн. Тиймээс би хийсэн ажлыхаа цалинг хугацаанд нь бүтнээр авч гэрээ тэжээмээр л бна шүү. Иймээс эдгээр үйлдвэрийг тасралтгүй хэвийн ажилуулж төр татвараа хуулийн хүрээнд авч бидний цалинг хангана гэж бодож бна. Тиймээс үйлдвэр, баялаг бүтээгчдэд хууль бус дарамт битгий үзүүл.

    Хариулах
  12. иргэд олон түмэн 2020-07-04 13:50 at 13:50

    Аюулын хүн гэж бодож байсан чинь П-Цагаан ёстой новш байсан тухай олон хүн ярьж байна,олны үг ортой,тэр дундаа Элбэгдоржтой нийлсэн бол хүн биш,чөтгөр гэсэн үг,МОЛОМ ОО? ЧИ ҮХВЭЛ ТААРНА гэж монгол киноны Болд өвгөний сайхан үг байдагдаа

    Хариулах
  13. Наашаа хар 2020-07-04 14:50 at 14:50

    Цагаан Эба хоёр юу ч гэж хуцсан одоо хүмүүс итгэхгүй луйвар хийж авсан нь үнэн гэдгийг ард түмэн харсан одоо гүйцээ хурааж аваад өшиглөх хэрэгтэй. Түүнээс биш анх бизнис гэдгийг Эрдэнэтчүүд олж харсан юм шүү тэгж ярих юм бол. Ер нь 49 хувийг авахдаа л Цагааныг хоосон хаяхгүй гэсэндээ л хийсэн луйвар шүү дээ. Цаад хүн нь Эба, Мэ хоёр гэдэг нь тодорхой болсон

    Хариулах
  14. Зочин 2020-07-04 20:57 at 20:57

    Монголчууд үнэхээр тамын тогооны үлгэрээ амьдрах юм даа.Ж:нь Нэг залуу нүүрс угааж гаргая гээд үйлдвэр барьжээ.Оймс Наранбаатар нар оролдсоор бараг дампуураад оруулав.Эрдэнэтийн хаягдал овоолого шороо ашиглаж зэ хавтан үйлдвэрлэж. Н.Алтанхуяг Ё.С асар ноцолдоод эхлэв.Нэмүү өртөг шингээгээд хаягдалыг баялаг болгосон хүн буруулав.Ингэхээр монгол яаж хөгжих юм бэ.

    Хариулах
  15. Зочин 2020-07-04 21:01 at 21:01

    Монголчууд үнэхээр тамын тогооны үлгэрээ амьдрах юм даа.Ж:нь Нэг залуу нүүрс угааж гаргая гээд үйлдвэр барьжээ.Оймс Наранбаатар нар оролдсоор бараг дампуураад оруулав.Эрдэнэтийн хаягдал овоолого шороо ашиглаж зэ хавтан үйлдвэрлэж. Н.Алтанхуяг Ё.С асанв ноцолдоод эхлэв.Нэмүү өртөг шингээгээд хаягдалыг баялаг болгосон хүн буруулав.Ингэхээр монгол яаж хөгжих юм бэ.

    Хариулах
  16. Зочин 2020-07-04 21:01 at 21:01

    Монголчууд үнэхээр тамын тогооны үлгэрээр амьдрах юм даа.Ж:нь Нэг залуу нүүрс угааж гаргая гээд үйлдвэр барьжээ.Оймс Наранбаатар нар оролдсоор бараг дампууралд оруулав.Эрдэнэтийн хаягдал овоолого шороо ашиглаж зэс хавтан үйлдвэрлэв. Н.Алтанхуяг Ё.С асан ноцолдоод эхлэв.Нэмүү өртөг шингээгээд хаягдалыг баялаг болгосон хүн буруудав.Ингэхээр монгол яаж хөгжих юм бэ.

    Хариулах
  17. Содном 2020-07-04 21:49 at 21:49

    Алтанхуягийн хэлж ярьж байгаа,энэ сэтгэгдэл бичиж байгаа хүмүүсийг ажиглаад байхад олны үг ортой гэгчээр яг үнэн юм шиг байна. Гэхдээ нэг зүйл эргэлзээ төрүүлээд байна.Хэрвээ Элбэгдорж, Цагаан хоёр үнэхээр л хууль зөрчөөд, Эрдэнэтийн хөрөнгийг хулгайлж нинжаадаад зөвхөн өөрсдөө баяжаад байгаа нь үнэн юм бол эдгээр олон хүний нэг нь ч гэсэн шүүх,цагдаад өгье гэж сэтгэхгүй байгаа юм бол? Энэ яриа бараг 5,.жил явж байх юм. Хувийн зүгээс бодлоо хэлэхэд энэ 2 хүний талаар болон хийдэг зүйлийг нь мэдэхгүй ч гэсэн яваад байгаа яриаг ажиглаж байхад энэ бол зүгээр л нэг Элбэгдорж гэдэг хүний нэр төрийг гутаахын тулд л зориуд явуулж байгаа бодлоготой зорилготой зүйл байх. Алтанхуягийн хувьд АН-ыг МАХН\Энхбаяр\-тай нийлүүлэх оролдлогонд нь саад болсон болохоор л ингээд байгаа болов уу гэж санагдах юм.

    Хариулах
  18. Нэргүй 2020-07-04 22:46 at 22:46

    Цагаан чи эби-тэй хамтарч улс ороноор их тоглосон шүү чаддаг юм бол буцаагаад улсад өгөөч чамайг харья тэгвэл чи ёстой мужик эр болно шүү чамд ингэх зориг зүрх байхгүй шүү

    Хариулах
  19. Зочин 2020-07-04 23:18 at 23:18

    Цагаан новш бол цаашаа шүү

    Хариулах
  20. Нэргүй 2020-07-05 10:38 at 10:38

    Erdenet mongoliig olon jil tejeesen ard tumnii umch gedgeeree yavsan ni deer 2,3 huniig hagartal ni bayajuulah hereggui ter bumtan bolloo geed 1000 naslah bish yund ingej hurungund shunadag yum bol

    Хариулах
  21. Зочин 2020-07-05 10:47 at 10:47

    Цагаан Элбэгдорж 2 холбоогүй гэхлээр л хөх инээд хүрээд байгаамалдаа. АН-ын акулууд ил байлддаг болж. Энэ завааны дунд тайван сууж байдаг залуус нь үнэн олхиогүй нам шүү.

    Хариулах
  22. АРД 2020-07-05 13:00 at 13:00

    ОДОО БИЕ БИЕНИЙХЭЭ БУЛХАЙГ ИЛЧЛЭХ ЦАГ БОЛЖ ДЭЭ ҮЗЭЛЦЭЭД БАЙ ҮЗЭЛЦЭЭД БАЙ…

    Хариулах
  23. Өөк 2020-07-05 14:19 at 14:19

    Би алийг нь ч танихгүй. Цагааныг бусдыг матаж муулж байхыг сонссонгүй. Н. Алтанхуяг бол маш их атаач хорсолтой хүн гэдгээ өөрөөө үргэлж харуулдаг. Яг л хар аварга Баянмөнх шиг…… Увс хүн гэж эд нарыг хэлдэг бололтой. Нутгийнхаа нэрийг бодооч.

    Хариулах
  24. Нэргүй 2020-07-05 17:06 at 17:06

    Эрдэгэтэд шахаа нэрэ

    Хариулах
  25. Монгол 2020-07-06 12:35 at 12:35

    Би энэ хоёр хүний аль нь сайн, аль нь мууг мэдэхгүй. Хийсэн сайн муу зүйлийг нь ч мэдэхгүй. Өнөөдөр хүмүүс Алтанхуяг шударга гэж байна. Надад нэг л хар байдаг. Ерөнхий сайд байхдаа цэвэр агаар санг охиндоо яагаад хариуцуулсан юм бол, хүргэн нь яагаад нүүрс хөтөлбөрт оролцсон юм бол. Тэгээд тэр сангийн мөнгийг зарцуулсан ч утаа алга болоогүй. Үүнийг бодохоор л эргэлзээд байх юм

    Хариулах
  26. Irgen 2020-07-06 15:46 at 15:46

    Shunaliin tulamnuud bas oyutolgoin ovoolgiig avah sanaatai huruu humsuudaa yavuulaadl bnlee

    Хариулах
  27. Нэргүй 2020-07-06 22:12 at 22:12

    Ерөнхий сайд байсан хүний зангараг, ёсзүй гэж баймаар. Дандаа л гоншигнож байх юм. Хүн юу тарина түүнийгээ хураана гэдэг. Тарьсан ургац нь өөрийнх нь яриад байгаа зүйл бололтой дог.

    Хариулах
  28. зочин 2020-07-06 22:13 at 22:13

    Ерөнхий сайд байсан хүний зангараг, ёсзүй гэж баймаар. Дандаа л гоншигнож байх юм. Хүн юу тарина түүнийгээ хураана гэдэг. Тарьсан ургац нь өөрийнх нь яриад байгаа зүйл бололтой дог.

    Хариулах
  29. Хотгойд 2020-07-07 00:53 at 00:53

    Цагаан, Алтанхуяг 2 адилхан л торийн омчийг хувьдаа хэрэглэсэн нохдууд мон. Эрдэнэт уйлдвэрийн тухайн нутагт байгаа овоолгын отвал яахаараа балансын биш хоронго болчихсоныг гайхаад байх юм. 90 оны дундуур Японы талаас энэ талыг эргэлтэнд оруулж зохих холсийг уйлдвэрт техник оруулая гэхэд Монголын талаас ч Оросын талаас ч зовшоороогуй яриа байсныг санаж бна. Аягуй бол Цагааны хоронго болоод хувьчлаад авчихсан байх л даа! Алтанхуяг торийн албыг ах дуу амраг саднаараа хувьчлаад авчихсныг Тумэн олон мартаагуй бгаа!!! Та 2 сайн хэрэлд! Дахиад нуусан барьсан асуудлууд гарна байх!

    Хариулах
  30. Ч 2020-08-11 22:01 at 22:01

    Түүх бодит байдлыг шүүх бизээ. Алтанхуяг Цагаан 2 хэн нь худлаа яриад байгаа болдоо?! Ерөнхий сайдаасаа бууснаас хойш одоогийн УИХ гишүүн маань хүнд цохилтонд орсон …

    Хариулах

Зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн