COVID-19 цар тахалтай холбоотойгоор FATF Саарал жагсаалтад орсон орнуудын ээлжит үнэлгээг түр хойшлуулах шийдвэр гаргасан байсан ч Монгол болон Исланд улс хойшлуулахгүй байх хүсэлт тавьсан. Уг хүсэлтийг хүлээн авснаар манай улс тавдугаар сарын 11-нд ээлжит тайлангаа хүргүүлснийг FATF үнэлж, шинэчилсэн тайлангаа өчигдөр танилцуулжээ.
Ингэхдээ манай улсыг дараах таван гол шинэчлэлийг хийж чадсан гэж үзсэн байна.
Үүнд:
- Санхүүгийн бус бизнесийн салбарын эрсдэлд суурилсан хяналт, шалгалтыг сайжруулах замаар мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдлийг бууруулсан
- Мөнгө угаах олон төрлийн үйл ажиллагааг мөрдөн байцаах, ял шийтгэл оногдуулах нь нэмэгдэж байгаа
- Хуурамч, эх үүсвэр нь тодорхойгүй, хууль бус мөнгийг хориглох, хураан авах зэрэг үр дүнтэй арга хэмжээ авч буй нь харагдаж байгаа
- Хоригоос зайлсхийхээс сэргийлэх чиглэлд эрх баригч байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоо сайжирсан
- Санхүүгийн бус салбар дахь санхүүгийн мэдээллийн системийг сайжруулах, хэрэглэгчээ таньж, хянах, хариуцлага тооцох болсон гэдгийг онцолжээ.
COVID-19-ийн нөхцөл байдал сайжирмагц FATF-аас Монгол Улсад ирж газар дээрх үнэлгээ хийхээ мэдэгдсэн байна.
2020 оны 02 сард авсан өндөржүүлсэн хяналтад орсон улс орнуудад дараах улс орнууд хэвээр байна гэдгийг ч мэдэгджээ.
Албани
Багам
Барбадос
Ботсван
Камбож
Гана
Ямайка
Маврикий
Мьянмар
Никарагуа
Пакистан
Панама
Сири
Уганда
Йемен
Зимбабве
Орчуулсан Э.МАРТ