БНХАУ-д анх коронавирус цар тахлын голомт гарсан билээ. Тэгвэл тус улсад нэгэн хачирхалтай үзэгдэл болжээ.
Өнгөрсөн долоо хоногт тус улсын нийслэл Бээжин болон ӨМӨЗО-ы Шилийн хот, Гуйжоу муж орчмоор хүчтэй аадар бороо орж, шуурга шуурсан байгалийн гамшигт үзэгдэл болсон. Тэгвэл уг гамшгийн үеэр аадар бороо хэсэг хугацаанд мөндөр болж хувирсан бөгөөд орсон мөндөр нь коронавирусний хэлбэртэй байсан аж.
БНХАУ энэ жил цар тахлаас болж их хохирол амссан бол байгалийн гамшгаас үүдэн хүнсний салбарт хомсдол үүсч мэдэхээр эрсдэлд ороод байгаа талаар тус улсын фермерүүд олон нийтийн сүлжээнд бичих болжээ.
““
Eagle.MN