Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.07.01/
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Зургаадугаар сарынн 30-нд нийт 406 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Шинжилгээг задалж хэлбэл, ажиглах байранд тусгаарлагдсан Энэтхэг, Сөүлээс ирсэн 378 хүний шинжилгээ, тандалтын зорилгоор цуглуулсан 7 хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгааарлагдсан 2 хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 19 жолоочийн шинжилгээнд коронавирус илрээгүй.
Өнөөдөр сайн мэдээтэй, нэг хүн эдгэрч ХӨСҮТ-ээс дараагийн шатлалын сувилал руу шилжлээ. Тэрээр 21 настай эрэгтэй, ОХУ-аас ирсэн оюутан, 36 хоног эмчлэгдэн дараагийн шатлал руу шилжлээ.
Бас дахин нэг сайн мэдээтэй өнөөдөр өглөө 07:00 цагт ХӨСҮТ-ээс эмчлэгдэн дараагийн шатлалын сувилал руу шилжин хянагдаж байсан жирэмсэн эмэгтэй төрж охинтой боллоо.
Монгол Улсад онош батлагдсан 220 тохиолдол байгаагаас 176 тохиолдол нь эдгэрсэн. ХӨСҮТ-д одоогоор 44 хүн эмчилгээ, хяналтад байна. Тэдний биеийн байдлыг үнэлбэл 33 нь хөнгөн, 11 нь хүндэвтэр байна. Эмчилгээнд чихрийн шижин өвчтэй нэг хүн, 6, 12 настай хоёр хүүхэд, 2 жирэмсэн эмэгтэй эмчилгээ хийлгэж байна” гэв.