Улсын баяр наадмын энэ жилийн төсөв гурван тэрбум төгрөгөөр батлагдсан нь өнгөрсөн жилийн дүнтэй ижил боллоо.
Төв цэнгэлдэх хүрээлэнд болдог байсан арга хэмжээ “XIII зуун” цогцолборт болох хэдий ч Төрийн хүндэтгэлийн ёслол болохгүй аж. Нээлтийн тоглолт, Соёлын төв өргөөнд хийгддэг урлаг соёлын арга хэмжээ ч дээрх цогцолборт цомхон хэлбэрээр зохион байгуулагдах гэнэ.
Түүнчлэн Хүйн долоон худаг болон “XIII зуун” цогцолборт иргэдийг оруулахгүй байхаар тогтсон байна. Иймд МТХ хамтран шууд дамжуулж үзэгчдэд хүргэх гэж байгаа билээ. Энэ жилийн баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг “Hero” энтертайнментийн ерөнхий найруулагч Б.Баатар гүйцэтгэх юм.