Д.Трампын дуулиант баримтууд: Төрсөн охиндоо дурласан, Асадыг хөнөөх гэж оролдсон, Обамагийн орон дээр секс хийсэн…

Цагаан ордны өнөөгийн эзэн орчин цагийн хамгийн дуулиантай улстөрчдийн нэг болоод байна. Түүнд дургүй олон хүн шүүмжлэхээс огтхон ч айхгүй байгаа юм. Трампын тухай сонин дээр дуулиант нийтлэл гарахаас гадна хэд хэдэн боть дурсамж номнууд хэвлэгдсээр байна. Эдгээрт ерөнхийлөгчийг ажиллах боломжгүй хагас галзуу гэж хүртэл бичиж байгаа аж. Саяхан Трампын үндэсний аюулгүй байдлын экс зөвлөх Жон Болтоны дурсамж номтой холбоотой дуулиан дэгдсэн. Тэрбээр 2018-2019 онд магнаттай ажиллаж байх үеэ өдөр өдрөөр нь хүүрнэн өгүүлэх болно гэж амласан байна.

Трампын захиргаа үүнд дургүйцэж, Болтоныг нууц мэдээлэл задруулж болзошгүй гэсэн. Тиймээс АНУ-ын Хууль зүйн яам номыг хэвлэлтээс нь зогсоох зорилгоор шүүхэд хандсан байна. Гэвч ийм зүйл болсонгүй, Болтоны дурсамж ном 06 сарын 23-нд гарч эхэлсэн.

Болтоны араас АНУ-ын ерөнхийлөгчийн ач дүү Мэри Трампын ном гарсан. Түүний том ах, 1981 онд 42 насандаа нас барсан Фред Трампын охин Мэри ном гаргасан бөгөөд уг номондоо эцгийг нь гэр бүлд нь гадуурхсанаас бол архинд орсон гэжээ. Тиймээс Мэри төрөл төрөгсөдтэйгөө тооцоо бодож, Трампын удмынхны нууцыг дэлхий ертөнцөд дэлгэхээр шийдсэн аж. Уг ном “Миний гэр хэрхэн дэлхийн хамгийн аюултай хүн бий болгосон бэ” гэдэг нэртэй. Энэ номыг Трампын эрэгтэй дүү Роберт эсэргүүцэж, ач дүүгээ хувиа хичээгч, хүний ач тусыг үл санагч гэжээ.

   Тэгвэл Цагаан ордны эзэн энэ бүх дурсамжуудад “Бүгд худал”, “Ичгүүргүй худал” гэсэн хоёрхон хариулт өгч байгаа юм. Америкийн төрийн тэргүүний тухай хамгийн таагүй 5 дурсамжаас хүргэе.

1. ТРАМП ОХИНТОЙГОО ЯВАЛДДАГ БОЛОХООР МЕЛАНИА САЛАХ ГЭЖ ОРОЛДСОН

«Тогтворгүй: Трампын үеийн Цагаан ордны тухай яриа » номноос

Омароса Маниголт-Ньюман нь Трампын туслах, Цагаан ордны олон нийттэй харилцах газрын харилцаа эрхэлсэн захирал байсан юм. Тэрбээр АНУ-ын ерөнхийлөгчтэй 2004 онд реалити-шоунд хөтлөгч байхад нь оролцож танилцсан. Дараа нь Цагаан ордны захиргаанд 2018 оны 12 сар хүртэл ажиллажээ.

Маниголт-Ньюман дурсамжиндаа төрийн тэргүүнээ арьс өнгөөр ялгаварлагч, байнга л « N үсгээр эхэлсэн үг » («ниггер» — ред.) хэрэглэдэг гэжээ. Үүгээрээ тэр зөвхөн хар арьстнуудыг биш, бусад угсаатнуудыг ч хэлдэг. Тухайлбал өөрийн өмгөөлөгч, филиппиний эрлийз Жорж Конуэйг тэгж нэрлэдэг байна.

Маниголт-Ньюман түүнчлэн Трампыг тангараг өргөх ёслолын ажиллагааныхаа үеэр Библийн оронд өөрийнхөө «Гэрээ хийх урлаг» номон дээр гараа тавьж тангараг өргөхийг хүссэн гэсэн байна. Бүсгүй ийм тэнэг үйлдлээс нь арайхийн зогсоож чаджээ.ъ

Трампын туслахын дэлгэсэн аймшгийн дуулиантай мэдэгдэл бол Америкийн Төрийн тэргүүн төрсөн охин Иванкатайгаа хэвийн байдлаас хальсан харьцаатай гэсэн байлаа. Ерөнхийлөгч охин Иванкагаа секси гэж байнга онцолж, шууд л барьж аваад үнсчихдэг. Нэг удаа Трамп охиныхоо өгзөгнөөс барьчихсан зогсож байсан гэж Маниголт-Ньюман дурсчээ. Меланиа бүр үүнээс болоод нөхрөөсөө салахыг хүсч байжээ.

2. ТРАМП, МЕЛАНИА ХОЁР ХАМТ УНТАХГҮЙ УДАЖ БАЙНА

«Трампын Цагаан ордон дахь гал, уур омог» номноос

Сэтгүүлч Майкл Вольфын баримтат бүтээл 2018 оны эхээр гарсан юм. Тэрбээр ерөнхийлөгчөөс өөрөөс нь зөвшөөрөл авч байж энэ ажлыг эхэлсэн, Трампад түүний сонгуулийн өмнөх үеийн нэгэн нийтлэл таалагдсан гэж мэдэгддэг.

Вольфын бичсэнээс хүргэвэл: Хэн ч, Трамп ч тэр сонгуульд ялна гэж итгээгүй. Харин Меланиа сонгуулийн үр дүнг мэдээд уйлсан нь аз жаргалын нулимс биш байсан. Цагаан ордонд ерөнхийлөгч, түүний эхнэр хоёр тусдаа унтлагын өрөөтэй. Энэ бол Жон Кеннедийн үеэс хойш анх удаа тохиосон зүйл юм. Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн нэг Сэм Нанберг Вольфын номонд дурсахдаа Трамп АНУ-ын Үндсэн хуулийг судлаад, дөрөв дэх дээрээ л давж гарсан гэдэг. Үүний дараа чимээгүй байхыг гуйжээ.

Америкийн тэргүүн байнга л өөрийгөө магтаж ярих, янз бүрийн теле шоуны үеэр өөрийг нь юу гэж хэлснийг давтан хэлэх дуртай гэж номонд бичсэн аж.

Трампын ойрын хүрээллийнхэн түүнийг «дуулгаваргүй хоёр настай жаал», «бөгтөр тэнэг», «галзуу, мунхаг» гэж үздэг гэжээ. Ном гарсны дараа Дональд Трамп Вольфын баталсан бүгдийг үгүйсгэн, санаанаасаа бодож олсон зүйл гэжээ.

3. ТЭР БАШАР АСАДЫГ ХӨНӨӨХИЙГ МӨРӨӨДДӨГ БАЙСАН

«Айдас: Цагаан ордон дахь Трамп » номноос

2018 онд The Washington Post-ын редактор Боб Вудвордын ном гарсан. Энэ бол хагас зууны өмнө Никсон Ерөнхийлөгчийг огцруулсан “Уотергейтийн дуулиан”-ыг гаргаж ирсэн алдартай сэтгүүлчдийн нэг юм. Тэрбээр номондоо Трампын ойролцоо, хаалттай хаалганы цаана болдог үйл явдлуудыг өгүүлэхээр шийджээ. Түүний гол эх сурвалж нь ерөнхийлөгчийн аппаратын тэргүүн асан Жон Келли гэнэ.

– Тэр бол тэнэг. Ямар нэгэн зүйлд итгүүлж үнэмшүүлэх гэж мухраар зүтгэдэг хүн. Яг л тэнхлэгээсээ мултарсан дугуй шиг. Бид энд яг л галзуу байшинд байгаа мэт амьдарч байна. Миний амьдралын хамгийн таагүй ажил, – хэмээн Келли хүүрнэжээ. Үнэндээ энэ номын дараа тэр хэлсэн үгээ үгүйсгэж Вудвордыг буруутгасан.

Трампын захиргааны ихэнх ажилтнууд даргаа хэт түрэмгий гэж гомдоллодог хэмээн Вудворд бичжээ. Юуны түрүүнд олон улсын бодлогод ийм ханддаг. Тийм болохоор туслахууд нь ерөнхийлөгчөө сэтгэлийн хөөрлөөр гарын үсэг зурчих вий гээд чухал баримтуудаа түүнээс нуудаг гэнэ. Тухйлбал, АНУ-ыг Хойд Америкийн чөлөөт худалдааны гэрээ (НАФТА)-нээс гаргах, Солонгостой худалдааны харилцаагаа зогсоох зэрэг баримтууд алга болжээ.

Сирид 2017 оны 4-р сард химийн дайн болсны дараа Вашингтон үүнд Дамаскийг буруутгасан. Трамп Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттистээ Сирийн удирдагч Башар Асадыг алах санал хүртэл гаргаж байв.

-Тэднийг шууд л цааш нь харуулчихъя- гэж Америкийн төрийн тэргүүн хэлж байжээ. Энэ ярианы дараа Мэттис туслахууддаа ийм зүйл огт хийхгүй гэжээ.

Вудворд түүнчлэн Ким Чен Унтай харилцаа муудах үед Трамп түрүүлж цохилт хийх зарлиг гаргах вий гэж Цагаан ордон даяар түгшиж байжээ. Цагаан ордон болон Дональд Трамп энэ бүгдийг хуучин өс санасан ажилтнуудын бодож болсон түүх гэж мэдэгдэж байлаа.

4. Параной өвчнөөр шаналж, нөхцөл байдлын төвд нуугддаг

«Анхааруулга» номноос

Дональд Трамп бол Цагаан ордны этгээд амьдралын тухай хамгийн дуулиантай мэдээллийг нэрээ нууцалсан нэгэн автор гаргажээ. Mister Anonymous гэх энэ автор 2018 онд New York Times-т жагсаал хийх нийтлэл гаргаснаар танигдсан юм. Тэрбээр өөрийгөө эрх бүхий өндөр албан тушаалтан, ерөнхийлөгчийн захиргааны эсэргүүцлийн хөдөлгөөний оролцогч гэжээ. 2019 онд түүний “Анхааруулга” нэртэй материал гарсан. Трампын үед Цагаан ордонд хов жив, элдэв явдлаар дүүрэн, Испанийн уналтын үеийн Мадридын ордон шиг байгаа гэжээ. Уур амьсгал үнэхээр хэцүү байгаа учир Трамп өөрийнхөө томилоогүй зөвлөхүүдээ байнга хардаж сэрдэж, хуйвалдаанаас айсандаа ихэнх уулзалтаа газар доорх нууц өрөөндөө явуулдаг гэжээ.

Автор Дональд Трампыг сексист гэсэн байна. Эмэгтэйчүүдийг байнга гоочилж, нүүрний будалт, хувцас хунараар нь шүүмжилж, тарган туранхайгаар нь дооглож, ямар албан тушаалтайг нь ч тоолгүй “амттайхан амьтан”, “сайхан амьтан минь” гэж дууддаг гэжээ.

Трампын зөвлөхүүд түүний олон нийтийн сүлжээнд дуртайг маш ихээр үзэн яддаг.

-Юутай адилхан гээч? Ахмадуудын асрамжийн газарт очиход хөгшин өвгөн бандаашгүй хашаагаар нэг гүйгээд л, хоолны газрынхаа хоолыг муулаад л, сандарсан ажилчид нь түүнийг барьж авах гэж хөөцөлдөж байдаг шиг. Та бүр гайхаж, шогширч, дургүйцэх нь зэрэгцэх болно. Азаар таны өвөө өдөр бүр ингэхгүй, үгийг нь олон нийтэд дамжуулахгүй, АНУ-ын Засгийн газрыг удирдах шаардлагагүйтэй адил гэжээ.

5. ОБАМАГИЙН ОРОН ДЭЭР МОСКВАГИЙН БИЕЭ ҮНЭЛЭГЧИДТЭЙ ЗУГААЦСАН

«Гэмт хэрэг үргэлжилж байна» номноос

Глен Симпсон, Питер Фритч нарын номонд магнатын Москвагаар хийсэн таагүй аяллыг хөнджээ. Энэ яриа нь 2016 онд Трампын сонгуулийн өмнөхөн гарч байсан юм.

Энэ явдал 2013 онд болжээ. Тухайн үед бизнесмэн байсан Дональд Трамп Орост «Ертөнцийн мисс» тэмцээнээр ирээд, зочид буудалдаа биеэ үнэлэгчид дууджээ. Ерөнхийлөгчийн энэ люкс өрөөнд өөрөөс нь өмнө Барак Обама гэргий Мишельтэйгээ бууж байсныг мэдэж байсан учраас энэ орон дээр охидтой зугаацах нь таатай байсан гэдэг. Холбооны мөрдөх товчооны тэргүүн асан Жеймс Коми дурсамжиндаа хүртэл Москвад болсон ийм явдлыг дурджээ. АНУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахдаа Орост дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй биеэ үнэлэгчид байдаг гэж хэлсэн гэнэ. Кремлиэс харин ийм яриа хоёр улсын төрийн тэргүүний дунд болоогүй гэж мэдэгдсэн байна.

https://www.kp.ru/daily/27148.5/4243421/

10 thoughts on “Д.Трампын дуулиант баримтууд: Төрсөн охиндоо дурласан, Асадыг хөнөөх гэж оролдсон, Обамагийн орон дээр секс хийсэн…

  1. irgen, 2020-07-01 17:01 at 17:01

    hortoi hymyysiin oshoo avalt baina, obamaa hezeech orost irj baigaagui

    Хариулах
    1. Нэргүй 2020-07-03 10:54 at 10:54

      President Barack Obama, his daughters Sasha (left) and Malia and his wife Michelle depart Air Force One at Moscow’s Vnukovo Airport. Obama and Russian President Dmitri Medvedev ended a seven-year hiatus in U.S.-Russian summits on July 6, 2009.

      Хариулах
  2. Нэргүй 2020-07-01 17:58 at 17:58

    hoogdson ymnuud ingez os horsloon gargadag ym sainch bai muucj bai hen negni ingez bie bieniigeen horloz baidag iimch jaz amidrah yu hiih chinii hereg hun alaagui hun hohiroogoogui bol yuch hiiz ooriigoon bajrluulz baihni saihan Trump super ymaa zarimiig hetruulen bichzee

    Хариулах
  3. zaluu 2020-07-01 17:58 at 17:58

    hoogdson ymnuud ingez os horsloon gargadag ym sainch bai muucj bai hen negni ingez bie bieniigeen horloz baidag iimch jaz amidrah yu hiih chinii hereg hun alaagui hun hohiroogoogui bol yuch hiiz ooriigoon bajrluulz baihni saihan Trump super ymaa zarimiig hetruulen bichzee

    Хариулах
  4. Зочин 2020-07-01 18:33 at 18:33

    Хятад эочингийн амeрикийн эсрэг суртал ухуулга, хятадыг ил далд магтсан мэдээлэл нүдэн дээр л илт нэмэгдээд байх юмаа. Манай хэвлэл мэдээллийн хэдэн халтар хүүхнүүд мөнгө л олж байвал юу ч хэвлэхээс сийхгүй зөвшөөрөө д л сууж байдаг

    Хариулах
  5. irgen 2020-07-02 00:53 at 00:53

    Trump bol mash uvurmuts uzel bodol ni tes uur eronhiilegch. Ter Amerkiin ue ueiin eronhiilegchdiin negen hevshmel suuriig undseer ni evdsen hun. tiim bolohoor democratuud tuund mash durgui tednii baidliig ilt shuumjildeg bolohoor uzen yaddag yum shig bna. Trump yazguurtan garaltai terbumtan bolohoor eldev hahuulid avtagddagui ni bas tednii durguig hurgedeg baih gej bi boddog. Bi bodohdoo Trump baij boloh eronhiilegch gej uzej bna.

    Хариулах
  6. Belli 2020-07-03 01:08 at 01:08

    Fuck usa, trump.. hahaha

    Хариулах
  7. Нэргүй 2020-08-29 21:22 at 21:22

    улайм цайм худлыг бичих юм аа агуу нэгнийг ч хов жив тойрохгуй гэдэг энэ дээ

    Хариулах
  8. Зочин 2020-08-29 21:23 at 21:23

    улайм цайм худлыг бичих юм аа агуу нэгнийг ч хов жив тойрохгуй гэдэг энэ дээ

    Хариулах
  9. Mmmhh 2022-09-28 20:28 at 20:28

    Ohintoigoo yu yasiin bhdaa

    Хариулах

Зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн