Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.06.30/
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Зургаадугаар сарын 29-ний өдөр ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан хотын салбар лабораторид 357 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.
“Ажиглах байрны 261 хүн, тусгаарлалтад байсан 66 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин ХӨСҮТ-д ирсэн долооон хүний шинжилгээнээс халдвар илрээгүй. Дотоодын тандалтын зорилгоор Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Хоёрдугаар төв эмнэлэг болон Баянзүрх дүүргийн өрхийн эмнэлгүүдээс ирсэн зургаан иргэний сорьцод мөн вирусний халдвар илрээгүй.
Одоогийн байдлаар коронавирусээр халдварласан 45 иргэн эмчлүүлж буй бөгөөд үүнээс 34 хүний биеийн байдал хөнгөн, 11 хүн хүндэвтэр байгаа ажээ.