Я.Буянжаргал: ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан эх өчигдөр амаржиж 3.8 кг жинтэй охинтой болсон

2020-06-30 11:551min0
104409644_915176615651578_1473092753905227559_n

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.06.30/

Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Цар тахал гарснаас хойш улсын хэмжээнд 11031 иргэнийг тусгаарлан ажиглалаа. Мөн давхардсан тоогоор 25611 сорьцонд шинжилгээ хийсэн.  Одоогоор 29 байранд 2174 иргэн тусгаарлагдаж байна.

Тав хүртэлх насны хүүхэд 103, жирэмсэн эх 46, хорт хавдартай 23 хүн байна. Гэрийн тусгаарлалтад нийслэлд 504 иргэн байна. ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан эх өчигдөр амаржлаа. 3.8 кг жинтэй охин төрлөө. Эх, нярайн бие сайн байна” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй