БНХАУ-ын Коммунист намын Өвөр Монголын намын хорооны шийдвэрээр Тонляо хотын зарим сургуульд монгол хэлээр хичээл орохыг түр хугацаанд хоригложээ.
Энэ нь коронавируст цар тахлаас шалтгаалсан түр хугацааны шийдвэр гэдгийг онцолж байна. Гэхдээ тус хотын сурагчид үүнийг хэзээ ч үл сэргэх шийдвэр гэж үзэж буй юм байна. Уг шийдвэр одоогоор ахлах сургууль болон Тонляо хотын үндэстний их сургуульд үйлчлэх аж.
Тонляо хот нь 1999 оныг хүртэл Жирэм нэртэй аймаг байж байгаад БНХАУ-ын Коммунист намын шийдвэрийн дагуу хотын статустай Тонляо хот болжээ. 2000-аад оны судалгааны дүнгээр тус хотод Хан үндэстэн 1.5 сая, Монгол үндэстэн 1.3 сая тоологдсон байна.
Үүнээс гадна БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах оронд бэлчээрийн доройтлыг бууруулж байгаль хамгаалах нэрийн дор бэлчээрийн зарим газрыг хурааж авч байгаа юм.