Сонгуулийн дараа нэг хэсэг нь ялагдлын шокноосоо гарч чадахгүй, нийгмийн сэтгэлзүйд хор нөлөө бүхий үйдлүүдийг гаргах нь бий. Энэ удаагийн сонгуулийн үр дүнгийн дараа ч гэсэн зарим нэр дэвшигчид өөрсөддөө дүгнэлт хийхийн оронд сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж, нийгэмдээ хүндрэл учруулж, нийгмийн сэтгэлзүйг үймүүлэх оролдогыг хийсээр байна.
Зарим нам эвслийн нэр дэвшичд болон бие даагчдын гаргаж байгаа үйлдлийн талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан өөрийн цахим хуудсандаа ийнхүү бичжээ.
Тэрбээр “ ҮНЭХЭЭР ҮНЭН МӨНИЙГ ТОГТООХ ГЭЭД БАЙНА УУ, ЭСВЭЛ АРАЙ ӨӨР ЗОРИЛГОТОЙ ЮМ БИШ БИЗ?
Дөнгөж сая зарим нам, эвсэл, бие даагчдын төлөөлөл хэвлэлийн хурал хийж лайв явав. Тэд алдаа гэж хардаж буй зарим зүйлийг дурдсан боловч сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байхыг шаарджээ.
Энэ хүмүүс “30-хан хувийн санал авсан МАН төрийн эрх барих байгууллагад 80 гаруй хувийн суудал дахиад эзэлж болохгүй” гэж хэлээд “сонгуулийн үр дүнгийн шударга бус”-ыг гайхаж буруушаагаад, улмаар СЕХ гэсэн Үндсэн хуулийн байгууллагыг татан буулгах, сонгуулийг дахих болон хуулиас гадуурх бусад үйл ажиллагаа явуулахыг шаардаж буй нь үнэхээр болчимгүй.
Үнэндээ, МАН нийт саналын 44.9 хувийг хувийн дэмжлэгийг авсан ч УИХ-ын нийт суудлын 81.6 хувь, АН нийт саналын 24.5 хувийн дэмжлэгийг авсан ч УИХ-ын нийт суудлын 14.5 хувийг, бусад нь суудлын үлдсэн хувийг авсан: https://ikon.mn/n/1x7w Энэ нь булхайцаад ингэж хуваарилагдсан гэхээс илүү мажоритар тогтолцооны үр дагавар. Гэтэл, хэвлэлийн хуралд оролцогсод үүнийг мэдсээр байж гуйвуулж төөрөгдөл үүсгэж буйд харамсаж байна.
Бидний хуульчилж хэлж заншсанаар мажоритар тогтолцоо (үнэндээ plurality буюу хамгийн олон санал авсан нь сонгогддог тогтолцоо) нь санал гээдгээрээ алдартай. Монголд ч, бусад улсад ч адил мажоритар тогтолцоотой бол ийм л дүн гарна. Үүнийг засъя гэвэл хувь тэнцүүлсэн элемент оруулах замаар сонгуулийн тогтолцоог холимог болгох дээр л одооноос тууштай анхаармаар байна.
Алдаа, булхай гарсан эсэхийг хяналтын тооллогоор тогтоох зэрэг нь хуулиар зөвшөөрөгдсөн боломжит арга зам. Үүнийг л хийх сайн хэрэгтэй. Тэгээд хардаад, эргэлзээд буй зүйлс нэг тал руугаа гарна. Зөв ХҮН-ээс БЗД-т нэр нэр дэвшсэн П.Наранбаяр, АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэболд өөрсдийн тойрог дээр саналыг нягтлахад зөрүү гарсангүй гэж мэдэгдсэн. Мөн, “Дорнод аймагт хийсэн хяналтын тооллогод зөрүү гарсангүй гэжээ”
https://gogo.mn/r/eyoxd?fbclid=IwAR0785aZO7f014M_GTgbmwacorSltQJdSqVakSUpZvyHIf-2Rdl9H_qHBzU
Энэ мэтээр нягтлаад явах хэрэгтэй. Гэтэл, зарим нь ийм хяналтын тооллогодоо ч оролцохгүй, эсхүл хамран ажиллахгүй байгаа гэх юм. Үнэн бол үнэхээр асуудал шийдье гэж байна уу, эсхүл өөр зорилготой юу?” хэмээв.
Н.ЧИНЗОРИГ