Дархан-Уул аймагт 21 хэсгийн хороон дээр хяналтын тооллого хийхэд зөрүү гараагүй талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.
СЕХ-ноос өнөөдөр өглөө өгсөн мэдээллээр 7-р тойрог буюу Дорнод аймгийн гурван хэсгийн хороонд хийсэн хяналтын тооллогод зөрүү гараагүй болохыг бид өмнө нь мэдээлсэн. Мөн УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн 10-р тойрог Өвөрхангай, 1-р тойрог Өмнөговь аймгийн хэсгийн хороодод хийсэн нэмэлт тооллого дуусаж, нэмэлт тооллогод зөрүү гараагүй талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлсэн билээ.
Тойргуудын саналын хуудаст хяналтын тооллого хийх ажлаас зөрүү гарч ирсэнгүй. Улс төрийн нам, эвсэл, бие даагчид саналын дүнд нөлөөлсөн гэсэн хардлагаа зогсоож, ялагдлаа хүлээн зөвшөөрч эхлээд байна.