УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнгийн дараах улстөрчдийн сэтгэл зүйн байдал харилцан адилгүй байна. Зарим нэр дэвшигчдийн хувьд ялагдалдаа итгэж чадахгүй, сонгуулийн үр дүнд булхай, луйвар орсон гэж үзэж байгаагаа илэрхийлж эхлээд буй. Харин зарим нь ард иргэддээ гомдож, дуулсан дуугаа хүртэл сонсохыг хориглож, газар усаа ороолгож байх нь харагдсан.
Тэгвэл нөгөө хэсэг нь сонгуулийн үр дүнг өөрөөр харж, сонгуульд зориулсан мөрийн хөтөлбөр, амлалт байгаагүй, харин хийж бүтээх чин хүсэл байснаа батлаж, нэр дэвшсэн дүүрэгтээ хийх ажлаа эхлүүлээд буйгаа зарлаад байна.
Тухайлбал, СХД-ийн 27-р тойрогт нэр дэвшсэн Д.Батбаяр энэ тухайгаа өөрийн пэйж хуудсандаа ийнхүү илэрхийлсэн байгаа юм. “Сонгуульд ялаагүй ч сонгосон тойрогтоо амласан ажлаа хийхээр хоног алдахгүй ажиллаж эхэллээ. Иргэдийг орон сууцжуулахын тулд хашааны газрыг судалж, эздүүдтэй нь уулзаж их бүтээн байгуулалтын ажилдаа сонгоогүй сонгогч нартайгаа хамтран ханцуй шумалж орлоо” хэмээв.