Лайзер гэдэг энэ уурхайчин дэлхийд урьд өмнө нь олдож байгаагүй том хэмжээний 2 Танзанит чулуу олборлож , уг чулуунуудаа засгийн газартаа 7,7 тэрбум Танзани шиллинг буюу 3,3 сая ам. доллараар заржээ.
Лайзер 4 эхнэртэй, 30 гариу хүүхэдтэй гэнэ.
Шинэ төрсөн саятан мөнгөө юунд зарцуулах тухайгаа ярихдаа:-Эхлээд том найр хийж баяраа овгийнхонтойгоо тэмдэглэнэ, овгийнхоо хөгжилд хөрөнгө оруулж худалдааны төв барихаас гадна өөрийнхөө гэрийн ойролцоо сургууль барих бодолтойгоо хэлжээ.
Тэрээр:- Манай овогт маш олон ядуустай. Тэд хүүхдүүддээ боловсрол олгохыг хүссэн ч чаддаггүй. Иймд би тэдэнд хүүхдүүдээ боловсролтой болгоход нь тусална. Би өөрөө ч боловрол эзэмшиж чадаагүй тул хүүхдүүдээ боловсролтой болгож, тэд бизнесээ мэрэгжилийн дагуу удирдан явуулдаг хүмүүс болгохыг хүсч байна гэжээ.
Жич: Танзанит өнгө нь гэрэлд бага зэрэг өөрчлөгддөг хөх өнгийн чулуу. 1967 онд Танзанид рубин- бадмаараг чулууны хайгуул хийж байсан Португалийн геологч Клименжаро уулын орчмоос анх нээсэн, нөөц багатай ховор чулуу. “ Титаник” кинонд гардаг кулоныг хөх сапфир, туркийн султанит хоёрын аль нэгээр хийх гэж байснаа Танзанитаар хийсэн байна.
Эх сурвалж: rg.ru