УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчид мэдээлэл хийх үеэр бие даан нэр дэвшигч Т.Ганболд: “Би Дархан-Уул аймагт нэр дэвшиж, сурталчилгааны 20 хоногтоо яг тэндээ байж ажилласан. Тус аймгийн иргэд Сонгуулийн үр дүнд сэтгэл дундуур байна. Өрсөлдөгч намууд ч намайг нэгдүгээрт орно гэж хүлээн зөвшөөрч байсан.
Гэвч сонгуулийн дүн мэдээ гарах үед зөвхөн бие даагчдын дүнд таслал, цэг гарсан. Таслал, цэг гэсэн формат хар машинд байхгүй гэж СЕХ-ноос тайлбарлаж байсан.
Эхний гарахад миний нэр огт байхгүй байж байгаад дараагийн солигдолт дээр 7311 саналтайгаар нэгээр гараад ирсэн. Миний ард 10 гаруй мянган санал авсан нэр дэвшигчид жагсаж байсан.
Энэ бол Excel программ дээр 14622-г хоёрт хуваахад урдаа таслалтай 7,311 гэж харагдана. Тэгэхээр сонгуулийг дүнг хакердсан гэж үзэж байна.
Сонгуулийн дүнд нэвтрэх эрх хэнд байгаа билээ, аль нам эрх барьж байгаа билээ, энэ бүхнийг бодох хэрэгтэй. Бие дааж нэр дэвшсэн Т.Бат-Оргил, Н.Номтойбаяр, Соёлт, Цолмон. Эрхэмбаатарын саналын тоо ч мөн таслалтай гарч ирсэн. Таслал гарснаар алдаа зааж байна гэж СЕХ өөрсдөө тайлбарлаж байгаа. Тагнуулын ерөнхий газар энэ асуудалд анхаарлаа хандуулахыг хүсч байна.
Хуваалтын системээр бие даагчдын саналыг хакердлаа. Тиймээс энэ сонгуулиа хүчингүй болго. Би дахин барилдах хүсэлт гаргаж байна” гэлээ.