Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “Энэ удаагийн сонгуулийг ОХУ-ын “Монголиа сегодня”, БНСУ-ын “Breaking news Korea”, Катарын Аль-Жазир, БНХАУ-ын “Синьхуа” зэрэг нэр бүхий хэвлэл болон Монгол Улсын хэвлэл мэдээллийн байгууллагын 300 гаруй сэтгүүлч сурвалжиллаа.
Сонгуулийн үйл явцын талаарх мэдээ, мэдээллийг ард иргэддээ шуурхай хүргэж ажилласан нийт хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчдэдээ баярлалаа.
Мөн АНУ, Австрали, Япон Англи, Энэтхэг зэрэг улсын төлөөлөгчид бүртгүүлж, ажиглалт хийлээ.
Үүнээс гадна сонгуульд оролцож буй нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдээс томилогдсон 3,000 гаруй ажиглагч хэсгийн хороонд бүртгүүлэн, санал авах байруудад ажиглалт хийж ажиллалаа” гэв.