Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн эсэх болон өчигдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид хийгдсэн шинжилгээний хариуг зарлаж байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “2020 оны зургаадугаар сарын 23-нд нийт 249 хүнд лабораторийн шинжилгээ хийлээ. Бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй.
Уг шинжилгээнд:
Тандалтын зорилгоор шинжилгээ хийсэн 16 хүн /БЗД, ЧД, ХУД, БГД-ийн нэгдсэн эмнэлэг, ЭХЭМҮТ, Улсын гуравдугаар эмнэлэгт эмчлүүлж буй хүмүүс/
Тусгаарлах байранд ажиглалтад байгаа 8 хүний давтан шинжилгээ
ХӨСҮТ-д тусгаарлагдсан 9 хүн
Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 39 жолооч
Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 4 хүн
Замын-Үүд боомтоор орж ирсэн ачаа тээврийн 173 жолооч хамрагдсан.
Өнөөдөр 10 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн сувилал руу шилжлээ. Эдгээр хүмүүсийн 7 нь эрэгтэй, 3 нь эмэгтэй ОХУ-д сурч байсан оюутнууд. Тав нь цэргийн сургуулийн оюутан. 19-35 насныхан. 28-41 хоног эмчлүүлээд гарч байна.
Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан 215 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс эдгэрсэн 168, эмчлэгдэж байгаа 47 хүн байна.
Эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдал:
41 нь хөнгөн
6 нь хүндэвтэр байна.
ХӨСҮТ-д өнөөдөр 94 хүн эмчилгээ, ажиглалтад байна.
Өнөөдөр Сиэтлээс онгоц ирсэн. Эдгээр иргэдийг эрэмбэлэн ангилалт хийгээд ХӨСҮТ болон тугсаарлах байруудад оруулаад сорьцыг хурдан авч шинжилгээ хийх болно” гэсэн мэдээллийг өглөө.