2020-06-24 11:411min00

Дундговь: Байгалийн гамшиг болсон нутаг дэвсгэрт аймгийн онцгой комиссын ажлын хэсгүүд ажиллав

104687761_3313119052085129_3797331369563650931_o

Энэ сарын 21-ний өдөр Төв аймгийн нутаг дэвсгэрт болсон байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комиссоос гарсан хоёр ажлын хэсэг 22, 23-ны өдрүүдэд газар дээр нь ажиллалаа.

Дээрх асуудлаар өнөөдөр аймгийн Онцгой комисс 07:00 цагт хуралдаж ажлын хэсгүүд нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцуулж, дараах шийдвэрүүдийг гаргажээ.

Үүнд:
– Байгалийн гамшиг болсон нутаг дэвсгэрийн сэг зэмийн устгалын ажлыг холбогдох сумдад хуваарилан, яаралтай зохион байгуулах;

– Байгалийн гамшигт өртсөн иргэдийн хохирлын хэмжээг бүрэн тогтоож, холбогдох материалыг бүрдүүлэн Улсын Онцгой комисст хүргүүлэх;

– Гамшигт өртөж нас барсан иргэний гэр бүлд эмгэнэл илэрхийлж, 1,000,000 төгрөгийн тусламж үзүүлж, хөрөнгийг аймгийн Онцгой комиссоос гаргах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй