Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдааныг таван телевиз шууд дамжуулна

Ардын хувьсгалын 99 жилийн ойн үндэсний Их баяр наадмын бөхийн барилдааныг МҮОНТ, Монгол HD, Тв9, ТВ5, Боловсрол телевиз шууд дамжуулна.

Монгол Үндэсний Бөхийн холбооноос Ковид-19 цар тахлын үед баяр наадам зохион байгуулахтай холбогдуулан бөхчүүд, бөхийн галуудад чиглэл хүргүүлсэн байна.

Улсын их баяр наадамд барилдах 512 бөхийг зургаадугаар сарын 26-28-ны өдрүүдэд цахимаар болон шаардлагатай тохиолдолд зарим бөхчүүдийг биечлэн байлцуулж бүртгэнэ. Барилдах бөхчүүд наадмын өдрүүдэд хэрэглэх хүнс, сандал, нарны хаалт зэргийг хувиасаа бэлтгэх, харин ажиллах цэц, засуул, жаяг дэгийн багийн өдрийн хоолыг бөхийн салбар комиссоос гаргах юм байна.

Мөн бөхчүүд гэр бүл, найз нөхөд, багш, дасгалжуулагч, шавь гэх мэт ойр дотны ямар ч хүнийг наадмын талбай руу явах автобусанд дагуулж оруулахгүй байх журам, зааврыг дагаж мөрдөхийг сануулжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн