Сэтгүүлч Бадамдоржийн ГАНЧИМЭГ
@bathuuoch
Энэ хүнийг хаана ч явсан дэмжиж явмаар, ажлын төлөө, салбарын төлөө хүн дээ.
@MAmarsanaa
Нам харгалзахгүй дэмжих хүмүүсийн нэг яах аргагүй мөн. Алдаа дутагдлаа эр хүн шиг хүлээж чаддаг зан нь ёстой супер. Новшроод л сандал ширээтэйгээ зууралдаад байдаг новшнуудаас тэс өөр хүн. Ж.Бат-Эрдэнэ бол сонгох хүн.
@uuleerduulegch
Үе үеийн Зам тээврийн сайдуудаас хамгийн сайн ажлаа хийсэн сайд бол Ж.Бат-Эрдэнэ сайд юм. Судалгааны ажил хийх явцад ийм л бодол төрлөө. Яагаад нэг хүнээ ажлыг нь сайн хийлгээд, үр дүнг нь үзчихгүй солиод байдаг юм бэ. Хайран бодлого гэж харамсан бодож сууна.
Твиттер хуудаснаа түүний тухай жиргээчид ийнхүү сэтгэгдлээ бичиж байна. Твиттер бол нүүр номоос ялгаатай, арай өөр орчин гэдгийг жиргэдэг хүмүүс сайн мэднэ. Ж.Бат-эрдэнэ гишүүн ч идэвхтэй жиргээчдийн нэг. Хүмүүстэй шууд ярилцаж, асууж тодруулах гэсэн зүйлсэд нь шууд хариулт өгөөд явж байдаг.
Нүүр номд түүний тухай фейсбүүкчид юу гэж байх юм. Бяцхан тандалт хийе. Түүний шинэ хөдөө төслийн талаар хүмүүс ам сайтай байна. Хөрсөн дээрхээ харж мэдэрч дүгнэж буй биз.
@sharaw duya
Олон хүн шинэ хөдөө төсөлд хамрагдаж ашиг шимийг нь хүртэж байна. Хөрсөн дээр буусан, амьдралд ойр төсөл. Түмний төлөө ажиллаж байгаа гишүүндээ амжилт хүсье. Улам ихийг хийж бүтээгээрэй.
@Oyunchimeg Dawaanym
Би өөрөө шинэ хөдөө төсөлд хамрагдаж маш сайхан хүлэмжтэй болсон. Хөдөө нутгийнхаа ард иргэдийн аж ахуй, өрхийн орлого нэмэгдүүлэх тал дээр анхаарч байна. Дэмжинэ.
@Нямсүрэн Гантигмаа
Залуу хүнийхээ хувьд нутагтаа хөгжил авчир ч буй хүнийг дэмжиж байна. Нутагтаа очоогүй олон жил боллоо, гэхдээ хийж бүтээсэн зүйлсээс нь маш ихийг дуулсан. Миний булганчуудын сэтгэлгээ ямагт өндөрт байдаг юм шүү. Бидний аймаг жижигхэн байж болох ч оюун санаа бодол сэтгэлгээ маань хайрцаглагдаагүй байдаг юм шүү. Булган нутгийнхаа хөгжлийн төлөө урагшаа.
@Ц.Алимаа
Өмнө нь сонгуулийг тоодоггүй, ач холбогдол өгдөггүй байсан. Харин одоо бол нутгийнхаа хөгжлийн төлөө энэ хүнийг дэмжинэ. Бидний гэр бүлд маань ач тусаа өгсөн төслүүдийг бий болгосон хүн шүү дээ. Удахгүй нутаг маань Монголын чацарганын хоёр дахь том зах зээлийн эзэд болоосой.
@Энэбишийн Эрдэнэбат
Энэ сахалтай нөхөр л юм хийнэ дээ…
Сошиал орчин эрчимтэй тэлж байгаа энэ цагт хүний үнэлэмжийг facebook, twitter-ээс тольдож болох юм хэмээн сэтгэвээс “сахал” Ж.Бат-Эрдэнийн талаар жиргээчид, нүүр номынхон ийнхүү дүгнэжээ.
Олон түмний сэтгэгдэл ийнхүү хөвөрч байна… Олон гэдэг оломгүй далай. Тэр өөрөө ч олны тасархай. Ж.Бат-Эрдэнэ бол хуучнаар ЗХУ-д боловсрол эзэмшиж ирээд хөдөлмөрийн гараагаа мэргэжилтнээс эхлүүлсэн хүн. Юмыг товчилж, алгасах гэдэггүй нэг зан түүнд байдаг. Бүр 18-тай жаахан хөвгүүн явахдаа л замаа товчилж байгаагүй.
Олон түмний сэтгэгдэл ийнхүү хөвөрч байна… Олон гэдэг оломгүй далай. Тэр өөрөө ч олны тасархай. Ж.Бат-Эрдэнэ бол хуучнаар ЗХУ-д боловсрол эзэмшиж ирээд хөдөлмөрийн гараагаа мэргэжилтнээс эхлүүлсэн хүн. Юмыг товчилж, алгасах гэдэггүй нэг зан түүнд байдаг. Бүр 18-тай жаахан хөвгүүн явахдаа л замаа товчилж байгаагүй.
Сурлага сайтай, өөртөө итгэлтэй, хэгжүүн хүү конкурст ороод хүссэн хувиартаа хүрэлгүй аз дутжээ. Дарга нарын хүүхдүүд шиг татаа түлхээ яаж байх билээ. Манай хүн хий эргэлгүй шууд шийдвэрээ гаргаад, ТМС-д орсон гэж байгаа. Яршиг ТМС-д онц сураад л, Их Сургуульд орьё гэсэн сүрхий шийдвэрийг л тэр жаахан хүү байхдаа гаргасан байдаг. Яг л өөртөө амласнаараа тэнд онц сурч, од ч болж гялалзсан байдаг. Чингэж хойшоо автын инженерийн сургуульд явсан түүхтэй.
Зорилго тээвэл тэрэндээ хатуу чиглэдэг, замд нь ийш тийш холбирдоггүй ийм л нөхөр юм. Одоо ч багаас тогтсон тэр шийдэмгий зан нь түүнээс харагддаг. Эргэж буцаад, янз бүр болж гүйгээд байхгүй. Олон таван ааш аяггүй. Манай Бат-Эрдэнийн аав Балжингийн Жадамба гэж хүн байсан. Хутаг-Өндөр сумын Цагаан аралд төрсөн хүн юм. Сэлэнгийн татуурга дээр л төрсөн хүн юм билээ. Харин ээж нь Балжинням гэж Намын дээдэд насаараа ажилласан сайхан буурай бий. Бугат сумын хүн.
Тэгэхээр Ж.Бат-Эрдэнэ яах аргагүй л бидний тасархай юм. Одоогоос долоон жилийн өмнө байх. Тэр Булгандаа очиж ажиллаж амьдрах шийдвэр гаргалаа. Бараг гурван жил болсон байх шүү. Эхнэр нь л хэдэн хүүхдээ хараад үлдсэн. Мань хүн хөдөө. Тэр аливаа юмыг оромдож, хөнгөхөн сэтгэлээр маналзуулах дургүй. Эсвэл хүн ерөөс нутаг усандаа тэгж хандаж болдоггүй байх. Булганыхаа дов сондуул болгоныг өөрөө явж, мэдэрч авсан тэр он жилүүдэд нь би хувьдаа хүндэтгэлтэй ханддаг. Түүнээс өөр хүн бол тийм шийд гаргах ч үгүй дээ.
Ж.Бат-Эрдэнэ өнгөрсөн дөрвөн жил ганцаараа Булган аймгийг төлөөлж парламентад ажиллалаа. Сонгогчдын өндөр саналаар хууль тогтоох дээд байгууллагад орж ирсэн түүнд салбарын яам толгойлох үүрэг давхар оногдсон. Хүнд хэцүү ч салбар. Асуудал ихтэй. Гэхдээ мэргэжлийн хүний хувьд, мэргэжилтнээсээ эхлээд Төрийн нарийн бичгийн даргаар олон жил салбартаа ажилласан туршлагаараа тэр танхим доторх нуруу болдог сайдуудын нэг байж чадсан.
Үүний нэг жишээ нь гэхэд Агаарын тээврийн либералчлал-Иргэний нисэхийн салбарын шинэчлэлийн асуудлыг энэ хүн хөдөлгөсөн. Үр дүнд нь өрсөлдөөн нэмэгдэж, тарифын өөрчлөлт гарч, тасалбарын үнэ буурсан. Ирээдүйд дамжин өнгөрөх ачааг нэмэгдүүлэх, эдийн засгийн шинэ коридор бий болгох зорилгоор ОХУ, БНХАУ-тай төмөр замын шинэ гарц нээх бэлтгэл ажлыг хангах үүднээс Зүүнбаян-Ханги чиглэлийн 280 км, Эрдэнэт-Арцсуурь чиглэлийн 780 км төмөр замыг барих эхлэлийг мөн тавьсан.
Нарийн сухайт-Шивээ хүрэн чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-г бэлэн болгож, барилгын ажлыг эхлүүлэх, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эрчимжүүлэх шийдвэрүүдийг Засгийн газраар гаргуулсан. Энэ ажил нь гэхэд зогсонги байсан төмөр замын бүтээн байгуулалтын ажилд маш чухал түлхэц болох жишээтэй. Одоо ч салбарынхан нь үнэхээр богино хугацаанд ихийг амжуулахын төлөө ажилласан гэж үнэлдэг. Тооцоолшгүй хүнд нөхцөл байдалтай ч тэр нүүр тулсан. Салбарын сайдын хувьд өөрөө хүсэлтээ гаргаж, сайдын албыг өгсөн.
Ингэж тэр зарчимтай, өөрийн соёлтой, ёс зүйтэй хүн гэдгээ харуулсан юм. Манай Төрд хариуцлага хүлээдэг, зарчим барьдаг түүн шиг хүмүүс л дутдаг. Түүнээс биш байдаг л нэг гулгаж тэшсэн, хуумгай хүмүүсийн байх газар бол Төр биш юм. Ж.Бат-Эрдэнэ бол аль ч утгаараа Монголын Төрд бэлтгэгдсэн, Төрд зүтгэсэн, Төрийн хүн. Тиймээс Төрийн хүнийг Төрд нь зүтгүүлэх ёстой гэж би хувьдаа үздэг.