Улстөрийн технологи гэдэг нь төрийн эрхийн төлөө тэмцэлд оролцож буй улстөрийн бүлэглэл, байгууллагын үр дүнг нэмэгдүүлэх чиглэсэн үйл ажиллагаа, системийг хэлнэ.
Улстөрчийг “сурталчлахын тулд” гэнэтийн алхам хийх, популист үйлдлүүдийг маш сайн зохион байгуулалттай бодлоготойгоор явуулах, телевизийн нэвтрүүлэг хийхэд тохиромжтой, бүс нутгийн эсвэл үндэсний хэвлэлд байрлуулах гэх мэтийг шаарддаг. Сайтар төлөвлөсөн боловсруулсан улстөрийн кампанит ажил нь эцсийн шийдвэр гаргахад нөлөөлдөг ч заримдаа дуулиан шуугиан тарих нь бий. Хамгийн гол нь сонгогчдыг хүндэлж, хайрлаж байгаагаа харуулах нь тэдний хувьд гол дүрэм нь.
Гэхдээ сонгуулиар хүн амын итгэлийг өөртөө татахын тулд улстөрийн бохир технологи хэрэглэх нь бий. Эцэстээ нь нь засаглалд нөлөөлж, улс орны тогтвортой байдал алдагдахад ч хүргэж мэднэ. Хамгийн аюултай нь улс төрийн бохир технологи нь төр засагт гэмт хэрэгтнүүд гарч ирэх томоохон механизм болдог.
Улстөрийн бохир технологийг дараах байдлаар ангилж болно.
- Гарын үсэг цуглуулах
Нэр дэвшигчээр бүртгүүлэхэд шаардлагатай гарын үсэг цуглуулах, дээр нь асар богино хугацаанд ийм ажил хийнэ гэдэг хэцүү хэрнээ асар их зардалтай ажил. Тиймээс улстөрийн зарим хүчин хуурамч гарын үсэг цуглуулах тохиолдол байдаг.
Нэр дэвшигчид тухайн газар нутагийн сонгуулийн комисст зохиомол захидал, гарын үсэгтэй цаас өгөх нь бий. Тэр ч бүү хэл тодорхой нэр дэвшигчийг дэмжиж байна гэсэн гарын үсгийг нэг үзгээр, илт нэг хүн бичиж бөглөсөн тохиолдлууд ч гардаг. Ийм ажлыг ихэвчлэн мөнгө олох хэрэгтэй болсон иргэд, тэр дундаа оюутнууд хийдэг.
- Захиргааны технологи
Төрийн албан хаагч гэх мэт аливаа эрхгүй этгээд сонгуулийн кампанит ажил, сурталчилгаанд оролцохыг хориглосон хууль тогтоомжийг зөрчих, бүс нутгийн сонгуульд албан эрх мэдлээ ашиглан идэвхтэй сурталчилгаа явуулах зэрэг орно.
Зарим тохилдолд сонгогчдыг тодорхой нэр дэвшигчид саналаа өгөхийг шууд шаардах тохиолдол гарна. Нэр дэвшигчид сонгогчдын захиргааны үүрэг хариуцлагыг ашиглан, ямар нэгэн аргаар санал өгүүлэхийг шаардах. Мөн тухайн тойрогт амьдардаггүй сонгогчид, тэр дундаа тухайн сонгуулийн тойргийн нутаг дэвсгэрт амьдардаг тухай лавлагаа зэргийг дотуур байраар дамжуулан гаргах гэх мэт ажиллагаа явуулдаг.
Саналын ирцийг алдагдуулах замаар сонгууль хүчингүй болгох арга ч байдаг. Эдгээр технологид:
-Сонгогчдын бодит өөрчлөлтийг жагсаалтад оруулахгүй, харин тухайн тойрогт амьдардаггүй хүнийг оруулах, давтан санал өгүүлэх
-Сонгогчдын жагсаалт, саналын хуудсыг хулгайлах
-Сонгуулийн комиссын гишүүд, ажиглалтыг сонгуулийн баримтаа хэсгээс тойрог руу шилжүүлэхэд саад болох
-Саналын хуудас тоолох үед хүчин төгөлдөр саналын хуудсыг урж тасдах, гэмтээх маягаар хүчингүй болгох
-Саналын хайрцагны лацыг эвдэх, үүнтэй холбоотойгоор санал хураалтыг хүчингүйд тооцуулах
-Сонгуулийн комиссын тамга тэмдгийг хулгайлах.
- Сонгогчдыг худалдан авах
Сонгогчдыг ямар нэр дэвшигч байгаа нь хамааралгүй байх тохиолдолд ямар нэгэн байдлаар худалдан авахыг оролдоно. Зарим нэр дэвшигчид үүнийг тэтгэврийн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллагуудтай хамтран ажиллах байдлаар гүйцэлдүүлдэг. Сонгогчдод, тэр дундаа тэтгэврийнхэнд хөнгөлөлттэй, хямдралтай үнээр бүтээгдэхүүн, үйлчилгээ (эмч, хуульч гэх мэт ахуйн үйлчилгээ)-г нэр дэвшигчид болон тэдний дэмжигчдийн зүгээс санал болгоно.
Нэр дэвшигчид цайллага зохион байгуулж, бэлэг, эм тан, хүнсний бүтээгдэхүүн тараах, орлого багатай өрхүүдэд сайн үйлсийн аян зохион байгуулах зэрэг үйлдэл гэнэ. Эдгээр тохиолдолд нэр дэвшигчээ таниулахын тулд аливаа нэр, сурталчилгаандаа нэр дэвшигчдийнхээ овог, нэрийг гаргана.
Хуулийн үнэ төлбөргүй зөвлөгөө, шууд утас, сайн үйлсийн товчоо ажиллуулах зэрэг үйл ажиллагаа хамгийн ихээр тархсан байдаг. Энэ бүгд сонгуулийн хамгийн идэвхтэй бүлэг болох өндөр настай хүмүүст таалагдах зорилготой. Мөн саналыг мөнгө, хүнс, зарим тохиолдолд архиар худалдан авах ч тохиолдол дэлхий дахинаа гарч байсан.
Сонгогчдыг мөн ухуулагчид хөлслөн авах маягаар худалдан авч болдог. Энэ тохиолдолд ухуулагч нь гэрээ байгуулах үедээ ажлын хөлс аваад зогсохгүй ажил дууссаны дараа буюу сонгуулийн өмнөхөн, сонгуулиар ялбал дараа нь нэмэлт шагнал авах тохиолдол бий.
“Мавродийн уурга” (“бутан доторх эр”) хэмээх технологи нь сонгуулийн өдөр санал өгөхөөр явж байгаа сонгогчдод мөнгө төлөх технологи байдаг. Худалдагдсан сонгогч бөглөсөн саналын хуудсыг саналын хайрцагт хийж, нэр дэвшигчийн багийн төлөөлөгчдөд шинэ хуудсыг гаргаж өгнө. Ийм технологи нь сонгуульд хортойгоос гадна мөнгө өгөхгүй бултах зэрэг хууртагдах эрсдэлтэй.
- Айлгах технологи
Сонгогчдыг айлагх нь сонгуулийн ирцийг хязгаарлаж, бойкот явуулах замаар сонгуулийг зогсооход чиглэсэн. Энэ чиглэлээр сонгуулийн комиуссын ажилд саад болох үйл ажиллагаа хүртэл явуулдаг. Сонгогчдыг санал өгөх байранд оруулахгүй байх, саналын хайрцгийг авч гарахад саад хийх зэрэг орон. Өрсөлдөгчдийг айлгахын тулд үл хөдлөх хөрөнгө, автомашиныг нь шатаах зэрэг террорист ажилагаанаас эхлээд нэр дэвшигчийн багийн гишүүд, төрөл төрөгсөд, мөн нэр дэвшигчийг хүртэл хулгайлах үйлдэл хийдэг.
Мөн нэр дэвшигчийн зургийг зөвшөөрөлгүйгээр дарах гэж оролдсон сэтгүүлчдийг хүчирхийлсэн тохиолдол ч гарч байв. Ухуулагчдыг зодох нь түгээмэл технологид орно.
- Нэр дэвшигчдийг доромжилсон мэдээллийг нийтэд мэдээлэх
Нэргүй, эсвэл тавиул хүмүүсээр дамжуулан үнэн бодит байдалд нийцэхээргүй материал нийтлэх тохиолдол байдаг. Тавиул хүмүүст нь өөр нэг өрсөлдөгч, эсвэл бодит байгууллага ч орж болно. Ийм үйл ажиллагааг сонгуулийн сүүлчийн өдөр, эсвэл санал хураалтын өдөр зохион байгуулдаг. Энэ хугацаа бол хар материал явуулах хамгийн тохиромжтой үе бөгөөд өрсөлдөгчөө сонгогчдын өмнө цагаадах боломжгүй болгодгоороо хорон үйлдэл юм.
- Нэр дэвшигчдийг хувилах
Өрсөлдөгчийнхөө саналаас хэсгийг ч болов зулгаахын тулд “санал хуваах” тактик юм. Ийм тактик ойролцоо нэртэй, адилхан тодорхойлолттой нэр дэвшигчийг нэг тойрогт өрсөлдүүлдэг. Овог, нэр ижил ийм хүмүүс нь харин далд байдалтайгаар сонгуульд оролцоно.
- Зохион байгуулалтын технологи
Зохион байгуулалтын технологид өрсөлдөгчийнх нь сонгогчидтой хийх уулзалтыг бусниулах, зогсоох болон бусад арга хэмжээ орно. Жишээ нь уурлаж бухимдсан сонгогчид, тэр дундаа тэтгэврийн хүмүүсийг өрсөлдөгч рүүгээ дайруулна. Уулзалтын үеэр өдөөн хатгалга зохион байгуулж, нэр дэвшигчийн уурлаж байгаа, хөгшчүүд рүү хүч хэрэглэж байгаа бичлэгийг нууцаар авч цацдаг байна. Үүний тулд тийм ч эрүүл саруул биш хүмүүсийг ашиглаж болно.
Зарим кампанит ажлын үеэр өрсөлдөгчийн эсрэг хүүхдүүдийн кампанит ажил зохион байгуулах, хүүхдүүдээр зам, хүн олон хөлхдөг газар нэг нэр дэвшигчийн эсрэг уриа лоозон хийлгэх, зуруулах зэргээр мөнгө төлөх зэрэг орно.
- Өрсөлдөгчөө өөрийнх нь нэрийн өмнөөс буулгаж авах
Нэр дэвшигчийг буулган авахын тулд нэрийг нь ашигласан өч төчнөөн технологи хэрэглэдэг байна.
Өрсөлдөгчийнхөө нэрийн өмнөөс сонгогчдыг уурлуулж бухимдуулах агуулга бүхий сонин, хуудас, плакат тараах. Тэндээ төр, мужийн захиргаанд байх үед иргэд тосон дээгүүр гулгаж байгаа мэт амьдарч байсан, тэтгэвэр тэтгэмжийг хугацаанд нь, бараг түрүүлж олгож байсан гэхчилэн мэдээлэл өгнө. Иймэрхүү сурталчилгааны материал нь иргэдийг бухимдуулахад чиглэсэн.
Түүнчлэн эдгээр бохир технологид:
-Өрсөлдөгчийнхөө нэрийн өмнөөс чанаргүй хүнсний бүтээгдэхүүн, бэлэг тараах
-Нэр дэвшигчийн нэрийн өмнөөс гэх бэлгүүдийг харуулах ч түүнийгээ тараахаас татгалзах
-Нэр дэвшигчийн хөтөлбөртэй танилцуулна гээд шөнийн цагаар залгах
-Нэр дэвшигчдийн тухай гажуу, буруу мэдээлэл бүхий хуудас нийтлэх
-Нэр дэвшигчийн сонгуулийн санд их хэмжээний мөнгө хийхийг шаардаж утасдах
-Өрсөлдөгчийнхөө плакат, наадаг хуудсыг байрны хаалга, автомашины урд шил гэх мэт тохиромжгүй газарт наах
-Өрсөлдөгчийн нэрийн өмнөөс сүрдүүлэх (ялагдсан, эсвэл өөрийнх нь нэр дээр санал өгөөгүй тохиолдолд ус, цахилгаан, дулаан таслах г.м.)
9. Нэр дэвшигч өөрийн нэр хүндийг нэмэгдүүлэх
Бохир технологид хэн нэгний буруутай үйлдэл, өрсөлдөгчдийн таагүй харилцаанаас болж хохирогч болсон мэт жүжиглэх тактик онцгой байр суурь эзэлдэг. Тухайлбал:
-Халдлагад өртсөн мэт жүжиглэх
-Нэр дэвшигч рүү заналхийлсэн тухай хуурамч мэдээлэл цацах
-Нэр дэвшигчийн оффис, байранд чагнах төхөөрөмж суурилуулсан гэх хуурамч мэдээлэл цацах
-Нэр дэвшигчийн эсрэг түүнийг илт буруутгасан үйлдэлтэй сурталчилгааны материал цацах
Эх сурвалж: works.doklad.ru
1 comment
gariin yseg zugluuldagiig bolih heregtei shdee, ter hyntei tanilzaagui baihad ene bol hamgiin buruu zuil, tanilzuulgaa hiigeed tanilzaad ireheer ard tymen oorsdoo l shiidne shdee, ynen teneg asuudal bolih heregtei