Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр Н.Энхбаярын нэхэмжлэлтэй, Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна.
Сонгуулийн ерөнхий хорооноос МАХН-ын дарга Н.Энхбаярын нэр дэвших эрхийг батламжлаагүй бөгөөд түүнийг авлига албан тушаалын хэрэгт холбогдсон гэх үндэслэлээр дээрх шийдвэрийг гаргасан байдаг. Тэгвэл Н.Энхбаяр “Би авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдээгүй. Ийм байхад нэр дэвших эрхтэй” гэх байр суурийг илэрхийлж, СЕХ-г шүүхэд өгөөд байгаа билээ.