Өнгөрсөн жилийн улсын баяр наадмын түрүү бөх Э.Оюунболдын БНСУ-ын лабораторийн шинжилгээгээр сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон гэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх үзэж буйгаа дөнгөж сая албан ёсоор зарлав. Улмаар түүний барилдах эрхийг хоёр жилээр хасч, цол, чимгийг нь хураах шийдвэр гаргалаа.
Иab; түүнд өвдөг шороодсон Монгол Улсын аварга Н.Батсуурь далай аварга, улсын аварга Ц.Содномдорж чимэгтэй арслан, аймгийн арслан Н.Мустафа улсын начин цол хүртэх болов уу хэмээн бөх сонирхогчид таамаглаж байна.