Халуун орны хумхаа: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан статистикаар халуун орны хумхаа өвчнөөр дэлхийн 92 орны 3.4 тэрбум хүн халдвар авах эрсдэлтэй гэж мэдээлсэн байдаг (Дэлхийн хумхаа өвчний талаарх тайлан, 2018). Мөн оны мэдээллээс үзэхэд жилд хумхаагийн 228 сая тохиолдол бүртгэгдэж, 405.000 хүн нас барсан нь Африкийн орнуудад голчлон тохиолдож, 5-аас доош насны хүүхдүүд болон жирэмсэн эхчүүд илүү өртөмтгий байна (ДЭМБ, 2018). Хумхаа нь Plasmodium spp. төрөлд хамаарах паразитаар үүсгэгддэг. Plasmodium falciparum нь хүнд өвчин үүсгэдэг ба улаан эсэд халдварлагдан цаашид цусны эргэлтээр дамжин элгэнд үрждэг.
Халуун орны хумхаа өвчний тухай МЭӨ 2700 оны Хятадын сурвалж бичгүүд тэмдэглэгдэн үлдсэн байдаг ба 1897 онд Английн эрдэмтэн Рональд Росс (Ronald Ross) Энэтхэгт ажиллаж байхдаа шумуулаар дамждаг болохийг тогтоосон.
Дэлгэрэнгүйг линкээр орж уншина ууhttps://biology.ac.mn/?id=1003964