Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийж байна. /2020.06.17/
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Өчигдөр нийт 316 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдөр хоёр хүн эдгэрлээ. Тэдний нэг нь Батлан хамгаалах сургуулийн оюутан 19 настай залуу 33 хоног эмчлэгдээд эдгэрлээ. Нөгөө нь 15 настай сурагч 31 хоног эмчлэгдээд эдгэрлээ.
Одоо ХӨСҮТ-ийн эмчилгээнд 86 хүн байна. Тэдний 78 нь хөнгөн, хүндэвтэр найман өвчтөн байна. Халдвартай гурван жирэмсэн эмэгтэй байгаа бол чихрийн шижинтэй нэг өвчтөн байна. Одоогоор ХӨСҮТ-д 129 хүн эмчилгээ тандалтад байна. Бид дараагийн үүргийн онгоцоо хүлээн авах бэлтгэлээ хийгээд байж байна.