Бразилд Ковид19-өөр өөд болсон хүмүүсийг нутаглуулах газаргүй болсон тул хуучин булшнуудыг ухаж эхэлжээ

Бразилын Сан-Паулу хотоос холгүйхэн коронавирусийн цар тахлын үеэр нас барсан хүмүүсийн тоо эрс өссөн тул хуучин булшнуудыг ухаж, оршуулгын газрыг чөлөөлөх шийдвэр гаргажээ.

Мэдээллээс үзэхэд нас бараад гурван жил гаруй болсон хүмүүсийн булшийг ухаж байгаа аж. Үүний дараа тэднийг тусгай дугаарласан саванд хийнэ.

Сан-Паулу нь Бразил дотроо коронавируст хамгийн ихээр өртсөн улс юм. Өнгөрсөн долоо хоногийн дундуур энд 5 480 хүн нас баржээ.

Эх сурвалж: mignews.com.ua

Орчуулсан Э.МАРТ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн