УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийх үеэр Улсын Онцгой комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр иргэдийг тусгаарлах байртай холбоотой мэдээллийг өглөө.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд 2,088 хүн байгаа. Зургаадугаар сарын 20-ны тусгай үүргийн нислэгийг хийсний дараа, 21 хоногийн хугацаанд тусгаарлах байранд байх иргэдийн нарийвчилсан тоог эцэслэн гаргаж Сонгуулийн Ерөнхий Хороо болон холбогдох байгууллагуудад хүргүүлнэ. АНУ-ын шууд нислэг 24-нд ирэх тул тэдгээр иргэд сонгуульд санал өгөхгүй.

Бусад хүмүүсийн тухайд татан авалтуудаа хийчихээд “ийм регистрийн дугаартай тэдэн хүн тийм тусгаарлах байруудад байна” гэдэг албан ёсны мэдээллийг гаргаж өгнө. Тусгаарлах байранд байгаа хүмүүс өвчтэй хүмүүс биш энэ хугацаанд ажиглаж байгаа юм. 21 хоног болчихоод 2-3 удаа дахиад шинжилгээ өгнө. Дараа нь гэрээр дахиад 14 хоног тусгаарлаад байгаа нь болгоомжилж буй хэрэг юм.

ХӨСҮТ-д эмчлэгдсэн хүмүүс цааш үргэлжүүлээд Энхсаран сувилалд хэвтэж ажиглалтад орж байгаа. Тиймээс гэрээр тусгаарлалтад байгаа хүмүүсээс халдвар гарчих болов уу гэдэг болгоомжлол харьцангуй гайгүй. Гэхдээ урьдчилсан сэргийлэх, сэрэмжлэх Засгийн газрын тогтоолын дагуу үйл ажиллагаагаа явуулна” гэлээ.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн