2020 оны 06 дугаар сарын II долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 10393 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 12640 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 260 төгрөгөөр (2.1хувь), үхрийн цул махны үнэ 168 төгрөгөөр (1.1хувь) тус тус өссөн байна.
Ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 10800 төгрөг, Харин “Саруул” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 15500 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 164 төгрөгөөр (1.6хувь), хонины цул махны үнэ 106 төгрөгөөр (1.0хувь) тус тус өссөн байв.
Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8500 төгрөгөөр, харин “Саруул” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 14500 төгрөгөөр худалдаалж байна.
Нийслэлийн статистикийн газар