Энэтхэг улсад бурхны номонд шавилж буй ламхай нарын авчрах тусгай үүргийн онгоц өглөө 08.45 цагт нисэх онгоцны буудлаас хөөрлөө. Тус нислэгээр 256 ламхайгаас гадна Лаос улсаас нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн 13 иргэнийг авчрах юм.
Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар ламхай нарын тусгаарлалтын зардлыг Хүүхэд хамгааллын зардлаас гаргахаар болсныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлсэн. Ламхай нарын тусгаарлалтын зардалд нийт 230 сая гаруй төгрөг зарцуулах аж.