УОК-ын хуралаар хэлэлцсэн асуудлаар Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл өгөхдөө “Короновирустай тэмцэж байгаа төрийн албан хаагчид түрээс төлөөд орон сууцааа өмчлөх боломж олгож байгаа. Төрийн үйлчилгээ, төрийн жинхэнэ албан хаагч энэ шийдвэрт хамрагдана.
Үүнд: Онцгой, ХӨСҮТ, цагдаа, хил хамгаалах, тагнуул гааль, цэвэрлэх байгууламжийн ажилчид хамрагдана. Нийт 1300-1500 айлыг орон сууцаар хангах боломжтой. Өмнө нь төрийн мөнгөөр чанарын шаардлага хангаагүй орон сууц худалдаж авах тохиолдол байсан. Харин одоо чанартай орон сууцнаас иргэд өөрсдөө сонголтоо хийж авна.
Ингэхдээ урьдчилгаа төлбөрөө ахиухан төлөөд сард төлөх төлбөрөө бага төлөх, эсвэл урьдчилгаа төлбөрөө бага төлөөд сарын төлбөрөө ахиу төлөх сонголт бий. Зургаадугаар сарын 20-ноос хойш нийслэлийн сайт дээр орон сууцны үзэсгэлэн зохион байгуулна. Эрхээ авсан иргэд тэрхүү сайт руу орж сонголтоо хийнэ” гэлээ.