Улсын онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. /2020.06.10/
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр: “Энэ сарын 08-нд тусгай үүргийн нислэгээр Австрали улсаас ирсэн иргэдийг ХӨСҮТ болон зочид буудал, амралт сувилал зэрэг тусгаарлах байруудад хуваарилан байрлуулсан. Өнөөдрийн байдлаар 45 тусгаарлах байруудад 1601 иргэний эрүүл мэндийг хамгаалах үйл явц хэвийн явагдаж байна.
Нийт 17 удаагийн тусгай нислэгээр 9324 хүнийг татан авсан. Улаанбаатар-Нур-Султаны онгоц өнөөдөр 19:35 цагт ирнэ. Зургаадугаар сарын 17, 19-ны өдрүүдийн нислэгийн бэлтгэл хангагдаж байна гэлээ.