УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааны ажил 2020.06.02 өдрөөс эхэлсэн билээ. Харин иргэд, сонгогчдийн зүгээс нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байрлуулсан сурталчилгааны самбарыг урах цоолох, баллах асуудал үүсгэж байна. Цагдаагийн газарт энэ тухай гомдол, мэдээлэл ирсээр байна.
Сонгуульд нэр дэвшигчид хуулиар хамгаалуулах бүрэн эрхтэй учир энэ төрлийн хэрэг, зөрчил үүсгэсэн этгээдэд Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ тооцох юм. Сонгуулийн сурталчилгаа нь хууль тогтоомжийн хүрээнд болж байгаа ажил учраас хүндэтгэлтэй хандаж, сурталчилгааны материалыг урж тасдахгүй байхыг анхааруулж байна” хэмээн Цагдаагийн газраас анхаарууллаа.