Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: “Зүүн өмнөд Ази дахь иргэдээ татан авахаар Сөүл рүү дахин нэг нислэг үйлдэхээр бид ярилцаж байна. Хилийн чанадад буй иргэдийн талаарх мэдээллийг 24 цагийн дотор авдаг. Өнгөрсөн онд гадаадад манай улсын 128 иргэн нас барсан.
Энэ сарын 7-ны шөнө Польш улсад 21 настай манай улсын иргэн өндрөөс унасан байдалтай нас барсан нь тогтоогдсон. Энэ бол албан ёсны мэдээлэл. Ар гэрийнхэн нь амиа хорлосон талаар хэвлэл мэдээллээр гарч буйд маш их эмзэглэж буйгаа хэлсэн.
Хэргийг шалгаж байгаа, амь насаа алдсан тухайн оюутан нутаг буцах хүсэлт гаргаагүй байсан. Манай улсаас Польш Улсад 130 гаруй оюутан суралцдаг. Сургуулийн төлбөрийг тухайн улс даадаг. Харин амьжиргааны зардлыг манай улсаас хариуцдаг, жилд хоёр удаа олгодог” гэлээ