Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Ж.Амгалан: Тусгаарлагдсан зарим иргэд усны саванд архи хийж, талх ухаж дотор нь тамхи хийж оруулсан байна – updown.mn

Ж.Амгалан: Тусгаарлагдсан зарим иргэд усны саванд архи хийж, талх ухаж дотор нь тамхи хийж оруулсан байна

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, хурандаа Ж.Амгалан: “Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ажил болж ирчихээд зарим иргэд хүний санаанд оромгүй зөрчил гаргаж байна.

УОК-ын Шуурхай штабаас тусгаарлах байранд байгаа хүмүүс гэрээсээ хүнс, эд зүйлс авах журмыг гаргасан. Харин зарим иргэд талх ухаж, дотор нь тамхи хийсэн тохиолдол илэрсэн. Усны саванд архи хийж оруулсан байна. Тусгаарлах байруудад байгаа иргэд онцгой үеийн бэлэн байдал болон журмыг сахих хэрэгтэй.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас халдвар аваад эдгэсэн 60 хүн тутмын нэг нь халдвар тараах боломжтой гэдгийг анхааруулсан. Сонгууль болохтой холбоотойгоор иргэдийн дэг журам сахих байдал маш суларч байна” гэлээ. Мөн тэрээр тусгаарлах байранд ажиллаж байсан цагдаагийн албан хаагчийн бие муудаж, эмнэлэгт очоод нас барсан тохиолдол гарсан гэлээ. 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн