Улсын онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар яг одоо мэдээлэл хийж байна. Энэ үеэр тусгаарлах байранд ажиллаж байсан цагдаагийн алба хаагч нас барсан талаар Цагдаагийн хурандаа Ж.Амгалан мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ “Цагдаагийн алба хаагч тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэж байгаад бие нь муудаад, эмнэлэгт очоод удалгүй нас барсан.
Талийгаач нь финтесийн тамирчин байсан. Талийгаачийн ар гэрийнхэнтэй нь бид холбоотой байгаа. Бид үүргээ гүйцэтгэж байсан нэг алба хаагчаа алдсан. Энэ асуудлаар нуугаад байх зүйл байхгүй. ЦЕГ дотоодын шалгалт хийгээд, нийтэд мэдээлэл өгнө” гэлээ.