Өнгөрсөн Ням гаригт (2020.06.07) Улсын их дэлгүүрт гал гарч, барилгын дээвэр бүхэлдээ шатсан билээ. Их дэлгүүрийн барилгыг “Номин холдинг” компани өмч хувьчлалаар авч байсан. Энэ оны 6 сарын 4470 харилцагч, түрээслэгчидтэй, 45 мянган хувьцаа эзэмшигчтэй юм байна.
Барилгад гарсан гал дэлгүүрийн 6 болон 7 дугаар давхарт хохирол учруулсан бөгөөд Номин холдинг компани 5 дугаар давхараас доош түрээсийн үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийн бараа, эд материалыг тоолон эзэнд нь хүлээлгэн өгч эхэлжээ. Доод давхарын эд зүйл галын нөлөөнөөс үүдэн бохирдсон байгаа юм байна. Гэхдээ бараа, материалыг тоолж дуустал түрээслэгчдийг тэвчээртэй хүлээхийг компанийн зүгээс хүссэн байна. Дэлгүүрт лангуу түрээслэгчид Номин даатгал компанийн даатгалд хамрагддаг юм байна.