УИХ хаврын чуулганаа завсарлуулахаасаа өмнө коронавирусийн цар тахлын улмаас үүсч буй эдийн засгийн хүндрэлийг бууруулах зорилгоор олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас санхүүжилт авах шийдвэр гаргасан.
Эдгээр санхүүжилтийн нэг болох ОУВС-гаас авах 99 сая ам.долларын санхүүжилт манай улсад орж ирсэн тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Тэрээр “Өнөөдөр ОУВС-гаас Монгол Улсын дансад 99 сая ам.долларын санхүүжилт орж ирлээ. Корона вирусийн цар тахлын улмаас үүсч буй сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор ОУВС-гаас Монголд санхүүжилт олгохоор шийдвэрлээд байсан юм. Хүнд үед гараа байнга сунгадаг ОУВС-д талархал илэрхийлье” гэжээ.