Авлигатай тэмцэх газар 2020 оны 6 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 216 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ.
Өнгөрсөн долоо хоногт 156 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 314 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Хянан шийдвэрлэсэн 216 мэдүүлгээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 198, хууль журамд заасан үндэслэлээр буцаасан 8, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй байсан аж.
Мөн ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц нөхцөл байдлыг тогтоож 10 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгөв. Одоогоор ажиллагаанд 98 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.