Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.06.08/
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Өчигдөр буюу /2020.06.07/ өдөр нийт 46 хүнд шинжилгээ хийхэд 45-д коронавирусний илрээгүй.
Алтанбулаг боомтоор орж ирсэн ОХУ-ын иргэн ба 35 настай ачаа тээврийн нэг жолоочоос илэрлээ. Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол 194, эдгэрсэн 75 боллоо. ХӨСҮТ-д 119 хүнийг эмчилж байна.
Үүнээс 103 өвчтөн хөнгөн, 16 нь хүндэвтэр байна. ХӨСҮТ-д эмчилгээ ажиглалтад 155 хүн байна. Дараагийн үүргийн онгоцоо хүлээж авах бэлтгэлээ базааж байна.