Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.06.08/
ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл: Дэлхийн 216 оронд нийт 7.81 сая халдварын тохиолдол илэрч, 405 мянган хүн нас баржээ. Нийт 3,4 сая хүн эдгэрч, 3,1 сая хүн эмчлүүлж байна. Улмаар сүүлийн найм хоногийн дотор халдварын тоо нэг саяар нэммэгдлээ. Сүүлийн 24 цагт дэлхийд 112 мянган хүн халдвар авч, 3000 хүн нас барсан бол өвчлөлт 9000, нас баралт 1500-аар нэмэгдлээ.
Өчигдөр буюу сүүлийн 24 цагийн дотор ОХУ-д 8984 шинэ тохиолдол илэрсэн. Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 52-179-аар нэмэгдлээ. Эрхүүд нэг өдөрт 179, Тувад 118 тохиолдол илэрсэн байна. Тиймээс Оростой хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Хэнтий, Дорнод аймгийнханд сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Манай улсад нийт 1224 хүн ажиглалтад байна. Ажиглалтад байгаа архаг өвчтэй 39 хүнд 74 эмч тусламж үзүүлж байна. Орон нутгийн 15 галт тэргэнд 1622 хүнд шинжилгээ хийхэд хариу бүгд сөрөг гарлаа.
119 дугаарт 170 дуудлага ирж, шуурхай аппт АНУ-аас 1 хүн зөвлөгөө авсан авсан байна. Иргэдээс хүмүүс анхаарал суларч, амны хаалт зүүхгүй байна гэсэн гомдол их ирж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.