ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “2020 оны зургаадугаар сарын 6-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 217 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй.
Тодруулбал, ажиглах байранд байсан 185 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Үүнд тавдугаар сарын 19-нд Энэтхэгээс ирсэн хүмүүс голчлон хамрагдсан.
Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 хүний давтан шинжилгээ,
Тандалтын зорилгоор гурван хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. /ХУД-ийн эмнэлэг, УНТЭ, өрхийн эрүүл мэндийн төвөөс авсан/
Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 25 жолоочид шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй.
Нийт 75 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа
Өнөөдөр 4 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч байна.
Монгол Улсад батлагдсан 193 тохиолдол байгаагаас 75 нь эдгэрч гарлаа.
Одоогоор 118 хүн эмчилгээнд бий. 95 хүний биеийн байдал хөнгөн, хүндэвтэр 23 байна. 153 хүн эмчилгээ, ажиглалтад байгаа бөгөөд тэдэнд 35 эмч, сувилагч нар үйлчилж байгаа юм.