Хоёр жилийн өмнө юм шиг санагдаж байна, 10 жилд хамт сурч байсан ангийн найздаа би буддизмыг судлахыг зөвлөсөн юм. Тэрээр надад “Нэг юмыг дагнаж уншихаар сэтгэлгээ хайрцагт орчихдог юм шиг санагддаг.” гэж хэлж билээ. Ортой л үг. Буддизмд шинжлэлгүйгээр юмсын мөн чанарыг эрж хайхыг утгагүй хэрэг гэж үздэг. Буддизм бодит байдлыг байгаагаар нь л номлодог. Буддын гүн ухаанд мухардал гэж байдаггүй.
Бидний сэтгэлгээ аливаа юманд зөвхөн нэг талаас ханддаг муу дадалтай байдаг. Буддизмыг төдийлөн сайн ойлгодоггүй хүмүүстэй буддизмын талаар ярилцах нь хэцүү байдаг. Зарим хүмүүс манжийн дарлал, нийгмийн хөгжлийн хоцрогдол гээд өнгөрсөн түүхийн тухай, эсвэл амьдрахын эрхээр “non-buddhist лам” хэмээх мэргэжлийг сонгосон хүмүүсийн увайгүй үйлдлийн тухай ярьж байгаагаа буддизмын тухай ярьж байна гэж ойлгоод байдаг. Улмаар буддизмыг тодорхойлж дүгнэдэг. Гэвч үнэн хэрэг дээрээ буддизм гэдэг маань хүний дотоод сэтгэлийг гэгээрүүлдэг Бурхан Багшийн сургаал шүү дээ.
Баабар гуай “Нүүдэл суудал” номондоо шарын шашныг үндэслэгч, Төвдийн Бурханы шашны шинэтгэгч Богд Зонховын талаар маш ташаа зүйл бичсэн байсан. Үнэхээр харамсалтай. Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам 2010 оны хавар Энэтхэг дэх Буддын Гүн Ухааны Балдан Брайбүн хийдэд заларч ном айлдаж байх үедээ “Богд Зонховын сайн мууг түүний туурвисан 18 боть зохиолыг судалж байж л мэднэ шүү дээ.” гэж айлдаж билээ. Баабар гуай тэр 18 ботийг судлаад тэгж бичсэн гэвэл би л лав итгэхгүй. Тэр ботиудыг судлахын тулд төвд хэлний маш өндөр мэдлэгтэй байх шаардлагатай. Бас болоогүй ээ, тэдгээр ботиудыг судалж, утгыг нь бүрэн төгс мэдье гэвэл дор хаяж 15-20 жилийн турш Бурхан Багшийн айлдсан судар болон эртний энэтхэгийн бандида нарын бүтээлүүдтэй харьцуулж, учир шалтгааны ухааны үүднээс судлах хэрэгтэй болдог. Тэгж байж л нэг юм Богд Зонховыг сайн муу гэж дүгнэхтэйгээ болно шүү дээ.
Миний энд хэлэх гэсэн гол зүйл бол “Буддизм сэтгэлгээг хайрцагладаггүй. Итгэхгүй бол судлаад үз.” Худал хэлэхийг буддизмд ёс суртахуунгүй үйлдэлд тооцдог. Бурхан Багш шавь нартаа хандаж “Мэргэд, гэлэн нугууд аа! Та бүхэн дархан хүн алтыг үрж, хэрчиж, хайлуулж сайтар шалгаж авдаг шиг миний сургаалыг ч гэсэн тэр мэт шинжлээд аван үйлдэхтүн. Будда зарлигласан хэмээн бишрэл төдийгөөр бүү ханд!” хэмээн номлосон байдаг. Мөн Цастын мэргэдийн оройн чимэг хэмээн алдаршсан Богд Зонхов Лувсандагва бээр “Сайтар номлолын зүрхэн” хэмээх номондоо “Учир шалтгааны ухаантай (зөв шинжлэлтэй) харшилсан үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрөгч нь шалгадаг төрөлхтөн биш юм.” гэж айлдсан байдаг. Түүнчлэн Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам “The Universe In A Single Atom” номондоо төвд хүнтэй гэрлэсэн америк эмэгтэйтэй ярилцаж байснаа дурссан байдаг. Далай Лам өөрийн хүсэлтээр шинжлэх ухааны эрдэмтэдтэй уулзаж, ярилцдаг болохыг мэдсэн тэр эмэгтэй Дээрхийн Гэгээнтэнд хандаж буддын шашныг хадгалж үлдэхэд шинжлэх ухаан аюул учруулж болохыг сануулаад “Шинжлэх ухаан бол шашны алуурчин гэдгийг түүх нотолдог.” гэж хэлсэн гэдэг. Дээрхийн Гэгээнтэн уг номондоо “Буддизм болон шинжлэх ухааны аль нь ч бодит байдлын мөн чанарыг эрж хайхдаа нарийн шинжилгээний аргыг баримталдагт л миний гол итгэл үнэмшил оршдог бөгөөд үүнээс улбаалан би өөртөө итгэлтэйгээр шинжлэх ухааныг зориглон судалдаг. Хэрвээ шинжлэх ухааны нарийн шинжилгээгээр буддизмын үзэл баримтлал эндүү ташаа болохыг баталгаатай нотлох юм бол бид эрдэмтдийн судалгааны үр дүнг гарцаагүй хүлээн зөвшөөрч, эндүүрсэн бүхнээ залруулах хэрэгтэй.” гэж өгүүлсэн байдаг. Өнөө хир бусад шашны төлөөллүүдээс ингэж өөртөө итгэлтэй, зоригтойгоор мэдэгдсэн хүн байдаггүй байх. Байвал Та бүхэн надад хэлээрэй.
6 comments
үгүй харин харин ч нээдэг гэж боддог доо, хэрэв ойлгоогүй бол судлах хэрэгтэй юм шүү, судалбал ямар нэг үр дүн гарч л таарна.
novshiin shashin tuvduud odoo tegeed gegeereed yund hursen bilee ,hyatdiin bool bolson
Буддын шашин, шарын шашин хоёроо эхлээд ялгадаа нөхөд минь. Тэнэг бидэн шиг ойлгохгүй төвд хэлээр нь шальдир эргүү юм уншуулж, харанхуй мөргөж суудаг улс үндэстэн энэ дэлхий дээр бгаа билүү. Тэр төвдүүд тэгээд мандаад бнуу, хятадын гараас мултарч харагдаач тэд, уусч устаж далдрах нь нэгэнт ойлгомжтой. Бид тэднийг дуурайгаад байвал мөн л адил замаар орох нь тодорхой. Дага дага, дуурай дуурай
ШАРЫН ШАШНЫ МУНХРУУЛГА.ЛАМ НАР НЬ ТАРГАН ЦАТГАЛАН МӨРГӨЛЧИД НЬ ЯДУУ ГУЙЛГАЧИН БАЙХ ЁСТОЙ ШАРЫН ШАШНЫ СУРТАЛ УХУУЛГА БАЙНА.БАЙГАА БҮХНЭЭ ӨГЧИХӨӨД ӨЛБӨРЧ ҮХВЭЛ ХОЙД ТӨРӨЛДӨӨ ЖАРГАНА ГЭЭД БАЙДАГ ЛАМ НАР ӨӨРСДӨӨ ХАМБААСАА АВАХУУЛААД ЯМАР ИХ БАЯН БОЛЦГООСНЫГ ХҮН БҮР МЭДЭЖ БАЙГАА.ТӨВДӨӨР БИЧСЭН ЦААСЫГ БҮХ НАСААРАА СУДЛАХ ГЭНЭ ДЭЭ.МӨНЧ ИХ ХУЦАЖ БАЙНА ДАА.ЭРГЭЭД 37 ОН БОЛООСОЙ ЭНЭ МУУСАЙН ЛАМ НАРЫГ ҮР УДМААР НЬ ХҮЙС ТЭМТРЭХ ЮМСАН.АРДЫН ТӨР ЗАСГЫН ЭСРЭГ ОДОО Ч ЛАМ НАР ХОР ХУТГАЖ ТӨРИЙН БҮХ АЖИЛД ОРОЛЦДОГ БОЛСОН.ОДОО НЭРТЭЙГЭЭР НЬ ШАРЫН ШАШИНТ ТӨРТ МОНГОЛ УЛС ГЭЭД ЗАРЛАЧИХ.
Yoponii zen buddizmiig sudlaad uzeech.
ямарч талаас нь бүдүүлэг үг хэллэг хэрэггүй шүү дээ