Коронавируснийн халдвартай тэмцэх хандивын аянд олимп, дэлхийн медальт тамирчид нэгдэж хандив өргөсөөр байгаа бөгөөд тэдний төлөөлөл өнөөдөр ХӨСҮТ-д 12.2 сая төгрөг хандивлалаа.
Өчигдөр /2020.06.05/ ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүд тус хандив гардуулахаар Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Х.Баянмөнх, олимпийн хүрэл медальт, Ардын багш, гавьяат тамирчин Д.Сэрээтэр, олимпийн хүрэл медальт Н.Баярсайхан, пара таеквондогийн дэлхийн аварга Г.Болор-Эрдэнэ нар оролцов. Хандивын аянд олимп, дэлхийн медальтай нийт 59 тамирчин нэгдсэн байна.