Коронавируст халдвараас хамгаалж буй МУ-ын туршлагыг Финландын хэвлэлүүд онцолж байна

2020-05-30 12:401min11
1

Финляндын хамгийн олон уншигчтай өдөр тутмын сонинд Монгол Улсын талаар томоохон нийтлэл гарсан байна. Азийн цээжинд орших Монгол хэмээх орны хоёр талд Орос, Хятад гэсэн коронавирусийн голомт бий. Цар тахал монголчуудын хаяанд нь байна гэсэн үг. Гэвч тэд өнөөдрийг хүртэл хамгаалж, вирусний халдварыг дотооддоо алдаагүй дэлхийн цорын ганц улс болоод байгааг нийтлэлд онцолжээ.

Финландын https://www.hs.fi/ulkomaat/art-2000006520463.html хэвлэлд бичснээр: “Дэлхийд цар тахал болон дэгдсэн COVID-19 коронавирусний дэгдэлтийн улмаас улс орнууд хатуу хөл хорио тогтоож, дор бүрнээ арга хэмжээ авч байна. Тэгвэл өнөөдөр цар тахлын дэгдэлт буурсан улс орнуудад Финландаас Япон Улс хүртэл онцгой байдлын дэглэмээ халж, хөл хориогоо цуцлаад байгаа эсрэгээр Монгол Улсад дотооддоо нэг ч тохиолдол алдаагүй ч онцгой байдлын дэглэмээ үргэлжлүүлэн мөрдсөөр байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинэ коронавирусний цар тахлын эсрэг вакцин, эм бэлдмэл гарах хүртэл улс орондоо онцгой байдлын дэглэмийг үргэлжлүүлэн мөрдөх шийдвэр гаргасан юм.

Энэ дагуу Монголын их дээд, дунд сургуулиуд, түүнчлэн хүүхдийн цэцэрлэгүүд ирэх 9-р сарыг хүртэл хичээлээ хааж, иргэд нь олон нийтийн газраар явахдаа заавал амны хаалт зүүн, 12-оос доош насны хүүхдүүдийг дэлгүүр, ресторанд нэвтрүүлэхгүй байгаан дээр олон нийтийн арга хэмжээ, хурал, уулзалт явуулахыг хориглож байна.

Монгол Улсад өнөөдөр COVID-19 коронавирусийг дотооддоо нэг ч тохиолдол алдаагүй, харин илрээд байгаа бүх тохиолдол бүгд гаднаас зөөвөрлөгдөн ирсэн байна.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот нь хүн амынх нь тал хувь нь буюу 1 сая 500-аад мянган иргэн оршин суудаг. Хэдийгээр хүн амын нягтаршил нийслэл хотдоо өндөр хэдий ч вирусний өвчнийг дотооддоо алдаагүй байна.

COVID-19 анх дэгдсэн Хятад Улстай залгаа Монгол Улс өвчин гарсан даруйд хилээ хааж, хөл хорио тогтоон, шуурхай арга хэмжээ авсан нь ийнхүү халдварт өвчнөөс хүн амаа хамгаалахад нь ихээхэн тус дэм болж байна.”

Эх сурвалж: https://www.hs.fi/ulkomaat/art-2000006520463.html

11 сэтгэгдэлтэй

  • Биг

    2020-05-31 20:38 at 20:38

    Одоо энэ өөрөө өөрсдийгөө худлаа хөөрөгдөж хөөс үлээхээ болимоор юмаа, нэг нэгийгээ мундаг сайхан гэсээр байтал дэлхийгээс хоцрогдож, юу ч хийж чаддаггүй орон хэюээрээ үлдээ

    Хариулах

    • Наранхүү

      2020-06-01 19:15 at 19:15

      Хуцаа, алдаад хөл хорьж, араас нь гүйхээр алдахгүй ингээд байж байвал хямд тусна.

      Хариулах

      • ENHEE

        2020-06-01 19:30 at 19:30

        OVCHINGUI AMID BAIHAD UCHIRTAI SHUU

        Хариулах

  • зочин

    2020-05-31 21:54 at 21:54

    баяр хүргэе. энэ чинь асар их хөдөлмөр сэтгэл санааны тэнхээг хийж байгаа хүмүүсээсээ шаардаж байгаа шүү дээ. ямар нам, хэн байх нь огт хамаагүй. ямар ч байсан биднийг, улс орноо үнэхээрийн хамгаалж ажиллаж чадаж байгаа.

    Хариулах

    • uuganaa

      2020-06-01 17:42 at 17:42

      unen buguud sain talaa harluulah hereggui shuu dee.sainiigaa sainaar ni huleej bie bienee uramshuulj amidarya

      Хариулах

  • Цээгий

    2020-06-01 11:20 at 11:20

    Улсын онцгой комис нийт албан хаагчиддаа гүнээ талархая

    Хариулах

  • Ж.Цогтсайхан

    2020-06-01 11:24 at 11:24

    Би эх орондоо аймаар хайртай

    Хариулах

  • Undra

    2020-06-01 14:25 at 14:25

    Oorsdiigo het magthiin
    Yag unende bol haalgaa hatched tailahgyu baiga tuldaal gaigyi yavaad baina
    Ternees bish shine em gargaciimu,vaccine gargciimu?,adgallad irj chadahgyi baiga irgedee avchiimuu????
    Yama ch devsiltteI zuil hiigegyi oruulj risen hedhen hunee Arai gej torgoojiin
    Unen bol tiim l baina

    Хариулах

  • Zochin

    2020-06-01 21:20 at 21:20

    Unheer manai uls mundag bnoo bas dahin hicheeh heregetei mash sain ajilj bn manauhan

    Хариулах

Undra сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй